Алагийн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Алагийн хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
7

Ринчений жагсаалт дах нэр :
Цагаан түнгийн хүрээ , Мээрэнгийн хүрээ-Дашчойнпил/

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Баян-Өлгий

Сум :
Алтан цөгц сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Алтайн Урианхайн долоон хошуу / Мээрэнгийн хошуу /

Товч түүх :


Баян өлгий аймгийн Алтанцөгц сум. Цагаан Түнгийн хүрээ /Дашчоймбол/ Хуучин Алтайн Урианхайн хязгаарын 7 хошууны 1 болох Цагаанбилэг ноёны хошуу нутаг буюу одоогийн Алтанцөгц сумын нутагт анх Алгын хүрээ нэртэй үүсэн байгуулагдаж хожим нь Ховд голын Цагаан түнгэ хэмээх газар суурьшсан энэ хүрээ нь Алтайн Урианхайн 7 хошуу дотор нэр хүнд бүхий олон жилийн түүхтэй хүрээ байжээ.Ч.Банзрагч Б.Сайнхүү нарын 2004 онд эмхэтгэн бичсэн “Монголын хүшрээ хийдийн түүх” эмхэтгэлд “...ХШ жарны усан гахай жил /1803 он/-д энэ хүрээ анх үүсэв.Төгс Буянтын хүрээний Мэргэн цорж, Да лам Тогмид гэдэг хоёр лам удирдаж байгуулснаас хойш 135 жил болов.Анх зургаан нөхөд хэмээх жас сантай болов.Хонь 1000 гаруй, адуу 600 орчим, үхэр 300 шахам эсгий гэр 6-тай болсон ажээ.ХШ жарны модон хулгана жил 1804 онд Алтайн чанадад нутаглахаар Цагаан лам гэгч удирдан очоод 16 жил болж байтал Хятадын Өрөнгө өртөөний албанд оноогдож хамаг хөрөнгөө бараад амьдрах арга үгүй болоод Алтайн чанадаас эргэж нүүгээд Монгол нутагт буцаж ирэв.Нүүж ирэх үед Пунцаг бошго гэгч хүнд ганц бор морь байсанд “Ногоон зуу” гэдэг бурхан болон бусад тахил таваг ном судраа ачаад Алтай давж ирсэн.Арван хэдэн тахидл давхар тавиад ганц зул барьж 99 лам хурал номоо хурж байв.Алтай давж ирээд ядуу хоосон бйасан тус усан морин жил /1882 он/ Дөрвөдийн хошуугаар бадар барьж хадаг самбай хонь ямаа гуйж түүж явсаар юм олж 1901 онд жижиг модон дуган барьж хоёр жас байгуулан 70 гаруй лам нар тогтмол сууж 7 зүйлийн хурал ном хурдаг болжээ.Гал нохой жил /1887 он/ Коншийн Осор гэдэг хүнээс нэгэн хөвгүүн төрсөн нь 5 настай байхад Баруун захын ганц гэгээн тодров гэж нэрийдэн шашныг тэргүүлүүлэн суулгав.19 жил болоод 1916 онд насан элжээ.Үүний хөрөнгө тэмээ 5, адуу 15, хонь 200, үхэр 10 орчим байв.Гал могой жил /1917 он/ гүн ноён Цагаанбилэгийн нэг хөвгүүн төрсөнийг 1922 онд шинэ Гэгээн дахин тодров хэмээн өргөж хүрээг тэргүүлүүлэн суулгасан боловч 7 жил болоод 1929 онд нэр хүнд үгүй болж буурсан.1902-1937 онд урианхайн Цагаан билэг ноёны хошууны Цагаантүнгийн хүрээний хурал ном тасалдалгүй явж ирэв...” хэмээн бичсэн баримт байна.Цагаан түнгийн хүрээ нь ийнхүү Алтайн нурууны цаана наана шилжин суурьшиж явсан хэдий ч шашин ном хурлын үйлээ таслалгүй явж ирсэн ба Цам гарах, маанийн бүтээл хийх, Ганжуур хурах зэрэг шашин номын зан үйлийг тогтмол хийдэг байжээ.Жишээлбэл: жил бүрийн зуны уднд сард хүрээний лам нар маанийн бүтээл хийх үеэр том ширмэн тогоон дотор гурилаар үрэл хийж хууран улаан шунхаар будаж таглаад ном уншихад хэсэг хугацааны дараа тэр үрлүүд бага шиг төмсний дайтай болчихсон байх ба тэдгээрийг сүсэгтэн олонд тараадаг байсан гэж эдүгээ өндөр настнууд ярьж байна.Намрын эхэн сард Ганжуур хурдаг байсан ба Лхавжаа хэмээх овоог тахидаг байжээ.Уг хүрээ 1937 оны дундуур бүр мөсөн хаагдсан ба бурхан тахил ном судрыг нь тухан үеийн Алтан цөгц сумын намын үүрийн дарга байсан А.Цангиа эмч Дэлгэр хоёр 15 тэмээнд ачиж Цэгтэйн нарийн хавчиг хэмээх жалганд аваачиж 3 газар булж заримыг нь шатаасан ажээ. Мэргэн цорж- Төгс буянтын хүрээний мэргэн цорж зурхайч лам Да лам Тогмид-Цагаан түнгийн хүрээний тэргүүн лам Цагаан лам- мөн хүрээний лам Пунцаг бошго-хошуу сумын зарлага Гүн ноён Цагаанбилэг-Алтайн Урианхайн зүтгэлт гүний хошуу ноён /1898-1921 онд харьяат хошууг захирсан/ Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2.Алтан цөгц сумын иргэн 89 настай Ө.Равжир гуайтай хийсэн ярилцлагаас

Байршлын тайлбар :
Алтанцөгцийн хүрээ нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын зүүн хойт талд сумын төвөөс 1,5 км газарт Ховдын голын хөвөөн дээр оршин тогтнож байжээ. Голын эргээс 60 м орчим газар чулуурхаг хар сайр дээр харгана, улиас голлон ургасан газар юм. Хүрээний эргэн тойрон тахилгатай уул ус үгүй. Нутгийн уугуул иргэд Ховд голыг шүтэж иржээ.

GPS хаяг :
North 49° 04’  East 090°  25’

Нийт газрын хэмжээ :
Side1: 200 Side2: 60 Side3: 13 Side4: 14 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газар хүрээний туурь сайн мэдэгдэхгүй боловч нарийвчлан шалгахад үл мэдэг ором бий. Голын хөвөө, элсэрхэг газар олон жил болсон, өвс ургамал их ургасан, сайрын бөөрөнхий чулуунууд ихэдсэн дээр нь казах иргэд хашаа хороо, барилга байшин ихээр барьж суурьшсан, мал бэлчээрлэх, байрлах болсон нь түүхэн газрын ул мөрийг алдагдуулж байгаа. Алтайн урианхайчуудын ярьж байгаагаар хүрээ нь ховд голын хөвөөнд суурьшаад цөөвтөр 20-30 жил болсон, хүрээг тараах үед хоёр барилга байсныг шатаасан зэргээс шалтгаалан туурь ул мөр арилж байгаа ажээ. Хүрээний туурийн өмнө, баруун талд яг тулган казах айлууд өвөлжөөний байр барьжээ. Хүрээний гол туурь нь хатуу бөөрөнхий чулуутай сайр тул хараахан байшин бариагүй. Туурийг мэдэх хүмүүс маш цөөрсөн. Сумын хүн амын 24,5 хувь нь Алтайн урианхайчууд үлдсэн олонхи нь казахууд юм.

Сүм хийд байгуулагдсан он :
1911 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:002
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1938 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1938 он - Ярилцлагын дугаар:002

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
40 орчим лам
37 лам

Тэмдэглэл :
1. Алтанцөгц сумын нутагт Цамбагарав уулын зүүн суга, Хоогийн голын бэлчир Баянхонгор уулын бэлд Алаг уул гэж газар байдаг. Энэ уулын нэрээр Алагийн хүрээ гэж нэрлэж байжээ. Анхан энэ газар байшин барилгатай хүрээ байв. Дараа нь нүүж Ховд голын хөвөөнд очин суурьшжээ. Энэ газрын нэр нь Цагаан түнгэ юм. Цагаан түнгэд хоёр том байшинтай үүний нэг нь гол цогчин дугана, нөгөө нь Лаврингийн сүм байжээ. Зуны цагт хүрэний лам нар Баянхонгор ууландаа ирж зусна. Тэгэхдээ гэрээр ирж хүүхдүүдэд шашны ном заадаг байжээ. 6. Баян булагийн төвийн солбицол. Энд анх хүрээ байгуулагдаад хожим нүүжээ. Хойд: N 48 ° 52 . 958’ Зүүн: E 090 ° 30 . 084’ 11. 1937, 1938 оны үед лам нарыг нь баривчлан, Ховдод хүргэж дугануудыг нь шатаасан ажээ. 13. Хүрээ хаагдахаас өмнө 40 орчим ламтай өвлийн цагт Ховд голын хөвөөнд байдаг, зуны цагт Баянбулагт гарч зусдаг, энэ хооронд 35 км газар буй. Баянбулагт цөөвтөр гэр барин суух учир туурь мэдэгдэхгүй. Харин зуны цагт лам нарын тахиж байсан 13 сантай Бор толгойн овоо байжээ. Одоогоор тахилга бүрэн сэргээгүй боловч хааяа тахилга хийнэ. Алтанцөгц суманд Молдагийн хоёр сүм бий, харин Буддын сүм байхгүй.

Хүснэгтийн дугаар :
БӨАЦ 077

судалгааны баг :
Team А

Өлзийтийн Аравжир


Аман түүх

Газрын зураг :