Жаргалантын хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Жаргалантын хурал ,Хурлын дуган ,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
368
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Жаргалантын хурал
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Төв
Сум :
Жаргалант сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Баатар вангийн хошуу
Товч түүх :
Төв аймаг Жаргалант сум. Жаргалантын хурал Жаргалант сумын төвөөс зүүн урагш 20 км Бууралын 1-р багийн нутагт Дуганы ам хэмээ газар Ногоон нуруун ар бие баруун гол зүүн гол хоёрын бэлчирт нэг дуган бүхий цагийн хурал байжээ.1890-ээд оны үед Ногоон нурууны даянч лам Гомбоцэрэн гэлэн гэдэг хүн энэхүү дуганыг өөрийн хүч хөрөнгөөр босгож сар жилийн дйүцэн өдрүүдээр ойр хавийн 5-10 лам цуглуулан хурал хурдаг байжээ.Зуны эхэн сард Эрдэнэтолгой хэмээх овоог тахих ба цагийн хурлуудаар ихэвчлэн Ерөөл, Магтаал, Сундуйнжүд, их Манал, дарь эхийн мандал шиваа номуудыг голлон хурдаг байв.Бусад үед мөнх зултай 1 тахилч ламтай байжээ.Энэ хурал нь 1936 оны үед бүрэн хаагдаж дуганыг нь 1940-өөд оны сүүлч 1950-иад оны эхээр буулгажээ.
Байршлын тайлбар :
Ой хээрийн бүсэд: Жаргалант сумын төвөөс зүүн урагш 20 км-т Буурлын 1-р багийн нутаг Дуганын ам хэмээх газар Ногоон нурууны ар бэлд цагийн хурлын дуганы туурь бий. Туурь дуганы Баруун,Зүүн гол хэмээх хоёр уулын жижиг голын бэлчирийн дээд дэнжид байх ба хоёр гол нийлж доош 60-аад метрт урсаад Байцын голд нийлнэ. Тууриас хойно Эрдэнэтогой хэмээх тахилгат уул 500-гаад метрт байна.
GPS хаяг :
North 48° 24’ East 105° 54’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У 4 Side2: Ө 4 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Ой хээрийн бүсэд өндөр уулын өвс ургамал шигүү ургасан үл мэдэгдэх 4:4 метр хэмжээтэй байгууламжийн чулуун туурь, тууриас өмнө 20-иод метрт гурван сондгой гацуур мод, хоёр талын дуганы гол хэмээх хоёр голын эргийг дагасан хусан төгөл бий.
Сүм хийд байгуулагдсан он :
1890-ээд оны дунд үе
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Ногоон нурууны даяанч лам Гомбоцэрэн гэдэг хүн | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
5-6
Хүснэгтийн дугаар :
ТӨЖР 032
судалгааны баг :
Team: Ж
