Салаагийн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Салаагийн хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
405

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Салаагийн хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Төв

Сум :
Бүрэн сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Зоригт вангийн хошуу

Товч түүх :


Төв аймаг Бүрэн сум. Салаагийн хурал Бүрэн сумын төвөөс зүүн урагш 38 км-т Салаагийн уул хэмээх бисрэг нүцгэн толгойн зүүн урд биед Салаагийн худаг хэмээх ширгэсэн хуучин худагнаас баруун тийш 800 метр орчимд энэ дуганы туурь бий.Салаагийн хурал нь 40-50 лам суудаг, байнгын хуралтай, 1 дугантай Төхөмийн хийдээс салбарласан жасаа хурал байжээ.Энэ хурал нь 1880-аад оны сүүлчээр байгуулагдсан гэж үздэг ба 1936 оны сүүлчээр Төхөмийн хийдийг хаагдлахын өмнө үйл ажиллагаа нь зогсжээ.Жил сарын онцгой дүйцэн өдрүүдэд Төхөмийн хийдээс болон Адаацагийн хийд хурал номын газруудаас лам нар нэмэгдэн гарч ирж хурал хурдаг байжээ.Тус жасаа хурлын ойролцоо Төхөмийн хийдийн жасын мал сүрэг намар өвлийн улиралд оторлож өвөлждөг байсан байна. /Бүрэн сумын ИТХ-ын дарга Сэрээтэр гуайтай хийсэн ярилцлагаас 2007.10.18/

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд Бүрэн сумын төвөөс зүүн урагш 38 км-т Салаагийн уул хэмээх бэсрэг нүцгэн толгойн зүүн урд биед Салаагийн худаг хэмээх ширгэсэн хуучин худгийн тууриас баруун тийш 800 орчим метрт энэ дуганын туурь бий.

GPS хаяг :
North 46° 59’  East 105°  17’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Уг дуганын туурь нь газрын хөрснөө бүрэн эдгэрсэн олоход нэн бэрх. Салаагийн хуучин худагийн тууриар баримжаалж нутгийн мэддэг хүнээр заалгуулж байж очино. Өндөр бутлаг дэрс ихээр ургасан учир мэдэгдэхгүй болсон.

Сүм хийд байгуулагдсан он :
XIX зууны сүүл XX зууны эхэн

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
1-2 тахилч лам байсан

Хүснэгтийн дугаар :
ТӨБҮ 009

судалгааны баг :
Team: Ж

Сэрээтэр


Аман түүх

Газрын зураг :

Нэмэлт материал