Баян-Эрхтийн хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Баян-Эрхтийн хийд,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
555
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Баян Эрх нуурын хурал
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Дорнод
Сум :
Гурван загал сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Хуучин хошууны нэр :
Манлай Вангийн хошуу
Товч түүх :
Дорнод аймгийн Гурванзагал сумын Баян-Эрхтийн хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Манлай вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Гурванзагал сумын нутагт, тал хээрийн бүсэд, Баян-Эрхтийн айргийн сархиагт, сумын төвөөс баруун зүгт 35 км-т Баян-Эрхтийн хийд буюу, Баян Эрх нуурын хурал оршиж байжээ. Аман эх сурвалж: Баян-Эрхтийн хийд буюу хурал нь цөөхөн ламтай, жилдээ ганцхан удаа намартаа хурал хурдаг цагийн хуралтай, чулуун дугантай газар байсан. Хурлын тэргүүн лам нь Гарваан багш, Гарваан лам гэж байсан. 1938,39 оны үед хурал ном нь зогсоод хаагдсан. Холбогдох эх сурвалж: -Магсарын Доржнамжимын ярилцлага (1929 онд төрсөн Дорнод аймгийн Гурванзагал сумын өндөр настан)
Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд оршино. Баруун талд нь Хонхор гэдэг нэртэй хөндий,хойд талд нь Баян хутаг овоо,урд талдаа Баян-Эрхтийн Айргийн нуур байсан ба одоо ширгэсэн байна.Баян-хутагийн хойно Эрдэнэбаясгалан гэдэг тахилгатай овоо бий. Сумын төвөөс баруун зүгт 35-км т оршино.
GPS хаяг :
North 49° 07’ East 114° 48’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 8:16 Side2: 9:7 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Хоёр хэсэг туурь үлджээ.Эхнийх нь дөрвөлжин туурь түүний өмнө залгуулан барьсан дугуй хэлбэрийн гэр дуганы туурь байна. Барилгыг хавтгай чулуугаар суурь хийн барьсан байна. Дуганы хойно жас ,гал тогоо байсан.Уг туурийн дотор чулуугаар өрсөн зуухны хоёр нүх байна.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
Цөөн тоонылам нар байсан
Хүснэгтийн дугаар :
ДОГЗ 034
судалгааны баг :
Team: Ж
Газрын зураг :
Цуглуулсан баримтууд :
| ДОГЗ 034 | B082 | 1991-1992 онд Гурванзагал сумын цагаатгагдсан хүмү | 1991-1992 онд Гурванзагал сумын цагаатгагдсан хүмүүсийн бүртгэл | судалгааны баримт | 0000-00-00 | Дорнод аймаг | Ж |