Дунд бүрдийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Дунд бүрдийн хийд,

Ринчений зураг дах дугаар :
522

Ринчений жагсаалт дах нэр :
Дунд бүрдийн хийд Дашчойнхорлин, Батноровын хийд, Дайчин бэйсийн хүрээ

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Хэнтий

Сум :
Батноров сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Гонгор дайчин бэйсийн хошуу /Сүжигт гүн/

Товч түүх :


Хэнтий аймгийн Батноров сумын Дунд бүрдийн хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Сүжигт бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Батноров сумын нутаг, тал хээрийн бүсэд, Батноров сумын төвд Дунд бүрдийн хийд буюу Дашчойнхорлин хийд оршин байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд: Дунд бүрдний хийд нь Найрал төв хааны 13-р он, 12-р жарны 48-р модон барс жил буюу 1733 онд Засаг Цэдэндондов тэргүүтэй хэсэг ардууд анх санаачлан Урт хоодог хэмээх газар байгуулсан бөгөөд сүүлд Самбалхүндэв хэмээх газар нүүдэллэн иржээ. Сүм дуган 12 , Чогчин,Гаанжуур Майдар, Манба, Чойр зэрэг 10 дацантай , 503 ламтай байсан бөгөөд үүнээс гавж 20, равжамба 1, аграмба 2-той, 10 жастай үүнд адуу 450, үхэр 325, ямаа 500, тэмээ 34 гэсэн хөрөнгөтэй хэмээн бүртгэгдсэн байна. Аман эх сурвалжид: Дунд бүрдний хийд буюу Дашчойнхорлин хийд 1735 онд Цэрэндэндэвийн санаачлагаар байгуулагдсан. Чойр, Жүд, Цогчэн, Манба, Зурхай, Дүйнхор, Ёга гэсэн дацангуудтай, Гунгаадэжидлэн, Лхаваандэчинлин, Онцорчойзодлин, Ганданхайдавлин гэсэн 4 аймгийн дөрвөн дугантай, нийт 11 дугантай, 1000 ламтай, цам гардаг, Майдар эргэдэг, хүрээ дэгтэй хийд байжээ. Хийдийн гол сахиус нь Гомбо. Дүйнхорынх Гүнрэг, Жүдийнх Сандуйдэмчиг байсан. Хийдийн мяндагтангуудын хувьд Цогчэн хамба лам нь Гончиг, цорж лам нь Намсрай, унзад нь Зундуйжамц, Гончиг-Ёндон, Наваанжамъян, Данзан, их гэсгүй нь Чойдог, бага гэсгүй нь Равжаа нар байсан. Чойрын шунлайв нь Наваан шунлайв, Наваанчүлтэм шунлайв, их бага унзад нь Гонсронгийн Совд, Дэнхийн Совд, гэсгүй нь Жамба гавж, Борнойн Гончиг гавж байсан. Хурал номын хувьд өдөр бүр цогчэнтэй, Дүйнхор,Чойр, Жүд дацангууд өдөр бүр шаржинтай. Жүдэд Жүдийн вантай, дүлцэнтэй, Дэмчигийн ван, Дэмчигийн дүлцэнтэй байжээ. Хайлантай, бүтээл хурж байсан. Хуучны хурал 3 хоног хураад, балин, тахилаа адислаад 15 хоног Чоймброл жона хурна. Дараа нь Данраг, есөн хоног хангал хурна. Жил бүр гавжийн дамжаа барина. Ганжуур жас гээд их жастай байсан түүнээс гадна дацан тус бүр жастай байсан. Дарь эхийн хийдээс салбарласан Харзны хийд, Зосын хийд, Дарь эхийн хийд, Цантын хийд гэсэн дөрвөн салбар хийд байсан байна. Холбогдох эх сурвалж: -Батноров сумын түүхэн товчоо, Н. Лувсандорж, Б. Өлзийсайхан, Улаанбаатар 2003 он -Бадамын Чойжилын ярилцлага (1918 онд төрсөн Хэнтий аймгийн Батноров сумын өндөр настан)

Байршлын тайлбар :
хэнтий аймгийн Батноров сумын төвд Тал хээрийн бүсэд.

GPS хаяг :
North 48° 05’  East 112°  03’

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Дунд бүрдийн хийд буюу Дашчойнхорлин хийдийг 1990 онд уг туурин дээр нь сэргээж хурал номын үйл явуулж байгаа.Хуучин цогчэн дуганын суурин дээр сэргээсэн. Хийдийн цогчэн дуганыг барьсан.Айлтгалын гэрийн жүд Суурин дээр барьсан бусад дуганын газрыг тэмдэгдлэн пайз босгон чулуу овоолж тэмдэг тавьсан байна

Сүм хийд байгуулагдсан он :
1735

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1938 - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ХЭБВ 113

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Цэрэндорж - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Лувсанжамц, Д.Лувсандамдин - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Лувсанжамц, Санга - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1990 оны 7 сарын 13-нд - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
503

Хүснэгтийн дугаар :
ХЭБВ 105

судалгааны баг :
Team: Ж

Бадамын Чойжил


Аман түүх

Газрын зураг :