Цагаан нуур дахь ноёны хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Цагаан нуур дахь ноёны хийд,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
0
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Дундговь
Сум :
Дэлгэрцогт сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Дайчин бэйсийн хошуу
Товч түүх :
Дундговь аймаг Дэлгэрцогт сум. Ноёны хийд. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу буюу одоогийн Дэлгэрцогт сумын төвөөс баруун хойш 22 км орчим Цагааннуур хэмээх газар уг хийдийн туурь болох 2-3 сүм дуганы бололтой туурь бий. Үүнийг нутгийн хүмүүс 19-р зууны сүүлч 20-р зууны эхэн үеэр оршиж байсан Ноёны хийдийн туурь хэмээн ярьдаг. Энд Зүүн чойрын хийдийн мал намаржиж өвөлждөг байснаас үзвэл жасаа хурал байсан бололтой. Мөн хоёр шавар дуган, 1-2 ламтай байнгын хуралгүй дүйцэн өдрүүдэд Дэлгэрийн чойроос лам нар гарч ирж хоёр гурван өдөр хурал хурдаг байсан зэрэг нь уг хурал нь жасаа буюу цагийн хурал байсан гэж үзэж болох юм. Хурлыг 19-р зууны сүүлч үеэр тус хошууны ноён Мөнх-Очирын үүсгэл саннаачлагаар байгуулсан бололтой. Уг хурлын тухай Б.Ренчины 1979 онд эрхлэн хэвлүүлсэн “ БНМАУ-ын угсаатны зүйн атлас”-ын сүм хийдийн бүртгэлд тусгагдаагүй.
Байршлын тайлбар :
Цагаан нуур. Дэлгэрцогт сумын төвөөс баруун хойшоо 22 км-т оршино.
GPS хаяг :
North 46° 09’ East 106° 11’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У30 Side2: Ө30 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Хийдийн тууриас баруун тийш нэг өвөлжөө бий.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Хийдийн тууриас баруун тийш нэг өвөлжөө бий.
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
Мэдэгдэхгүй
Хүснэгтийн дугаар :
ДУДЦ 036
судалгааны баг :
Team: Д