Дунд Жаргалантын хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Дунд Жаргалантын хүрээ,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
8
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Их Жаргалантын хүрээ /Булганы хүрээ, Баруун амбаны хүрээ, Дархан гүнгийн хошуу хүрээ, Баруун бэйсийн хүрээ/
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Баян-Өлгий
Сум :
Булган сум
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Хуучин хошууны нэр :
Алтайн Урианхайн хошуу-Баруун амбаны хошуу
Байршлын тайлбар :
Түвшин нуураас эх аван урсах Булган голын баруун дэнжид Дунд Жаргалантын аман хэмээх газарт хүрээний туурь байна. Алтайн нурууны салбар уулсын бүсэд хамаарна. Эргэн тойрны уулс армаг, тармаг ойтой. Булган голын дагуу улиас, бургас, хар мод холилдон ургасан. Ойр хавьд нь суурин газар үгүй. Сумын төвөөс 15 км зайтай буй. Дунд Жаргалантын эхэнд хүрээний лам нар арц авдаг байсан тахилгатай газар байгаа. Мөн энэ салааны эхэнд Дашчойнхорлин хийдийн нэгэн цагийн тэргүүн , хошуу ноён байсан Алтайн урианхайн Чүлтэм да ламын тахиж байсан овоо байгаа. Нутгийн хүмүүс Да ламын овоо гэж нэрлэдэг. Энд олонх болсон Казахууд энэ овоог Төр ламын овоо гэж нэрлэнэ. Хүрээний тууринаас 20 орчим км газарт байна.
GPS хаяг :
North 47° 01’ East 091° 03’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 29 Side2: 12 Side3: 14 Side4: 14 Side5: 20 Side6: 25
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Хуучин хүрээний тууриас нилээд ул мөр хадгалагдан хоцорчээ. Голын эрэг дагуу нэгэн томоохон 3-4 жижиг байшингийн шавран туурь бий. Гол хэсэгт нилээд том барилгын цагаан шавран туурь бас бий. Эдгээр нь холоос хэсэг бусаг цагаан шавар мэт цайран үзэгдэнэ. Очиж үзэхэд хүрээний барилгын туурь болох нь илэрхий байна. Нутгийн хүмүүс чухам аль хэсэгт нь хүрээний туурь байгаа мартаж байгаа. Хүрээний туурин дээр харавтар өнгийн шатаасан цагаан өнгийн шатаагаагүй тоосго их үлджээ. Эдгээр нь туурины ойролцоо 1 км орчим газарт сүүлд шатааж хэрэглэж байсан улаан тоосгоны үлдэгдэлээс их ялгаатай. Бас гол хэсэгт байгаа томоохон туурин дээр хүрээний дээврийн вааран материал, хөндийн зууван хэлбэртэй ваар шавран хагархай үлдэгдэл маш их бий. Сүүлд Булган сумынхан тоосго шатаан цохихдоо хүрээний барилгын шаврыг ашиглаж байсан бололтой байна. Зарим хүмүүсийн яриагаар энд байсан хүрээний барилгын нураан гарсан шатаасан хөх, улаан өнгийн тоосгыг тэмээгээр Ховд аймагт ачин хүргэж сургуулийн барилга барихад ашигласан гэнэ.
Сүм хийд байгуулагдсан он :
1890 он
1860 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes
Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
БӨБЛ 087 and ХОМХ 090
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : БӨБЛ 087 Зая бандид Намхайжамц | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : ХОМХ 090 Ж.Адьшаа / ГЕГ-н ажилтан / | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : ХОМХ 090 Ц.Бахаа / засаг дарга асан / | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : ХОМХ 090 Р.Бадамжав / лам/ | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
100 орчим лам
40 гаруй лам
Хүснэгтийн дугаар :
БӨБГ 088
судалгааны баг :
Team А