Шадавдаржаалин хийд

Сүм хийдийн нэр : Шадавдаржаалин хийд

Байрлах аймаг :
Хэнтий

Сум :
Өндөрхаан сум

Товч түүх


Хэнтий аймгийн сумын Шадавдаржаалин хийд Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд “Цагаан Шонхор” компанийн захирал Ч.Энхтайван өвөг эцэг Шадавын гэгээн дурсгалд зориулж энэхүү хийдийг 2000 он буюу 17-р жарны төмөр луу жилийн зуны тэргүүн сарын шинийн 8-нд шинээр байгуулсан. Энэ хийдийн анхны тэргүүн ламаар Насан овогтой Балдан-Ёндон, дэд ламаар Чулуунбаатар, да ламаар Я. Ганбат, их унзадаар Хэрлэнбаатар, бага унзадаар Д. Ганбаяр, гэсгүй Ж. Ойдов, хурлын ламаар Ж. Буян-Өлзий, Д.Батболд, Б.Лхагвахатан, О.Наранбат, Ш.Хишиг, Мөнхзул нар хурж эхэлсэн. Хийд нь бурханы шашны гэлүгийн урсгалынх. Үүсгэн байгуулагдсанаас хойш хийдэд Гандантэгчинлин хийдийн хамба лам Д.Чойжамц, Дашчойлин хийдийн хамба Д.Дамбажав, Гомон дацангийн гэвш ламтан Лувсан багш нар морилон ирж Дарь эхийн цэван, Насны авшиг тавьж байсан. Хийдэд одоо байнга 13 лам хурж байгаа бөгөөд өдөр тутам цогчэн айлтгал, сар бүр цаг цагийн дүйцэн, 8-нд Манла, Манлын Лхог, 15-нд Сандуйн жүд, Дарь эхийн мандал шиваа, 23-нд Сахиус, 25-нд Чойжоо Дүгжүү, 29-нд Хангал, жилийн хурлын хувьд Салаававын дүйчэн, Бурхан багшийн дүйчэн өдрүүдэд Маанийн бүтээл, Хуучин хурал хурна. Хийдийн барилга байгууламжийн хувьд хурлын дуган, дөрвөн суварга, 63 хүрдтэй.

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Хэнтий аймгийн төв Өндөрхаанд оршино.Өндөрхаан уул,Бурхан халдун уул,Ноён уулыг тахидаг байна.

Шинээр байгуулагдсан : New Foundation

Байгуулагдсан огноо: 2000 он

Founders/Refounders :
Ч.Энхтайван

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
тодорхойгүй

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Өдөр тутмын, сарын болон жилийн хурал хурдаг

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчин айлтгал

Сар тутмын хурал: Цаг цагийн дүйчэн өдрүүдээр,шинийн 8,15 нд Манал,Сандуйн жүд,Дарь Эхийн мандал шиваа шинийн 23 нд сахиус шинийн 25 нд сахиус,Чойжоо, 29-нд Хангал

Жилийн хурал: Салаававын дүйчин. Бурхан багшийн дүйчин өдрүүдэд, маанийн бүтээл хуучин хурал хурна

GPS хаяг :
North 47° 37’  East 110°  49’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Хурлын сүм дөрвөн ширхэг суварга 63 ширхэг хүрдтэй байна.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Д.Батболд х/ийдийн голч лам утас:99690770/

Хэдэн фото зураг авсан :
16

Зураг авсан огноо: он :
2007-06-28 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ХЭӨХ 062 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-18

Тэмдэглэл :
2000 он буюу 17-р жарны төмөр луу жилийн зуны дунд сарын шинийн 8-нд байгуулагдсан байна.Энэ хурлын анхны тэргүүн ламаар Насан овогтой Балдан-Ёндон,дэд ламаар Д.Чулуунбаатар, да ламаар Я.Ганбат,их унзадаар Хэрлэнбаатар,бага унзадаар Д.Ганбаяр,гэсгүйгээр ,Ж.Ойдов,хурлын ламаар Ж.Буян-Өлзий,Д.Батболд,О.Наранбат,Ш.Хишиг,Мөнхзул нар хурж эхэлсэн байна. Цагаан шонхор компанийн захирал Энхтайван өвөг эцгийнхээ дурсгалд зориулан хийдийг нээх үйлсэд туслалцаа үзүүлсэн.

Хүснэгтийн дугаар :
ХЭӨХ 062

судалгааны баг :
Team: Ж

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map