Адуун чулууны хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Адуун чулууны хурал,Далбын хурал,Далбангийн хурал,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Дондублин
Төвд нэр Уайли:
*don grub gling
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
461
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Далбын хурал / Дондублин хийд /
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Хэнтий
Сум :
Цэнхэр мандал сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Хуучин хошууны нэр :
Баатар бэйлийн хошуу
Товч түүх :
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Далбангийн хурал Хуучнаар Сэцэн хан аймгийн Баатар бэйлийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт, хангайн бүсэд, Далбангийн голын хойд эрэгт уг хурал оршиж байсан.Уг хурал нь Далбангийн хурал, Адуунчулууны хурал, Дондублин хурал гэж нэрлэгдэж байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Чулууны хурал буюу Дондовлин хурал нь Далбан хэмээх газар суурьшсан бөгөөд Тайж Луузангийн санаачлагаар 1806 онд байгуулагдсан, гэр дуган 2, бурханы байшин 2, модон дуган 1, Ерөөл, Санжид, Гаанжуур гэсэн гурван дацантай, гавж 3, аграмба нэг нийтдээ 57 ламтай, хөрөнгийн хувьд адуу 250, үхэр 400, хонь 1000, ямаа 200-тай хэмээн тэмдэглэгдсэн байна. Аман эх сурвалж: Далбангийн хурал нь Урианхад отгийн хурал байсан бөгөөд газрынх нь нэрээр Далбангийн хурал гэж нэрлэжээ. Уг хурал нь олон ламтай, том хурлын газар байсан ажээ. Холбогдох эх сурвалж: -Цэцдийн шаштирт мөнхөрсөн Цэнхэрмандал миний нутаг, Долгорын Чүлтэмийн ярилцлага (Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын өндөр настан)
Байршлын тайлбар :
Хангайн бүсэд :Далбангийн голын хойд эрэгт ойролцоогоор 6 км-т хийдийн тууринаас зүүн хойд зүгт Адуун чулууны овоог нутгийнхан тахидаг.
GPS хаяг :
North 47° 51’ East 108° 46’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
5 ш цогц чулуун суурь нь нэлээд том сүм дуган байсныг гэрчилж байна.Уулын энгэрийг шороогоор тэгшилж чулуугаар суурь хийсэн маягтай 5 ш том обьект байдаг.
Сүм хийд байгуулагдсан он :
1806 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Тэмдэглэл :
Энэ нь 1806 онд Тайж Луузангийн санаачилгаар байгуулагдсан
Хүснэгтийн дугаар :
ХЭЦМ 003
судалгааны баг :
Team: Ж
