Зоригтын хошууны хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Зоригтын хошууны хийд,

Ринчений зураг дах дугаар :
480

Ринчений жагсаалт дах нэр :
Гол дайчин чойр хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Хэнтий

Сум :
Баянмөнх сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Зоригт бэйсийн хошуу

Товч түүх :


Хэнтий аймгийн Баянмөнх сумын Зоригтын хошуу хийд Зоригтын хошууны хийд буюу Гол дайчин чойр хийд нь хуучнаар Сэцэн хан аймгийн Зоригт бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутагт, тал хээрийн бүсэд, сумын төвөөс 18 км зайтай, Хэрлэн Тооно уулын зүүн урд, Хөндийн Бүрдний баруун Эргэцэг хэмээх газарт, Гүн бүрдний зүүн урд оршиж байжээ. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т уг хийдийн тухай ийнхүү тэмдэглэгджээ: Зоригт бэйс Мишигдоржийн хошуунд Чин Улсын Тэнгэрийн Тэтгэсний (1736-1795) онд анх залгамжилсан гүн Цэрэндоржийн үед харьяат хошууны нутаг Тооно уулын өвөрт хийд байгуулж Очирдарь Богд Гэгээнтнээс “Түвдэнжаврочивлин” хэмээх нэр шагнажээ. Одоо өдөр бүр Цогчэн зэрэг хурал хуруулсаар буй. Бадаргуулт Төрийн үед (1875-1908) гүн Лхамжавсүрэнгийн үед Цаннид, Ламрин дацан байгуулж тус тусын хурал номын сургуулийг үйлдүүлж буй. /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Гүн бүрд хэмээх газар Бадралт төрийн 2-р онд Эмч гэлэн Шадавын санаачлагаар анх байгуулагдсан бөгөөд нэг сүмтэй, Чойр, Ламрин, Цогчин гэсэн гурван дацантай, хүрээ дэгтэй, 296 ламтай, 26 гавжтай, хөрөнгийн хувьд адуу 135, үнээ 169, хонь 2336-тай байсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Чойртой, Ламринтай, Хошуу ганжууртай, 5 дацан Дээр үедээ 1000 ламтай, сүүлдээ хэдэн зуун ламтай хийд байсан. Хамба нь Жамбал, Да лам нь Наваан их унзад нь Жамц Дэндэв, Шарав, Лувсандоо, гэсгүй нь хамгийн сүүлд Бадрах гэдэг хүн байсан. Майдар эргэнэ. Хайлан хурдаг байсан. 3 хоног хурдаг Даншигийн хангал гэж байсан. Цагаан сар битүүний үеийн хурлуудыг хурна.Цагаан сарын 15 хүртэл Ерөөлөө хурна. Хошууны хилийн дээсээр Ганжуур эргэдэг байсан. Гол хийдийн дэргэд Баянмөнх уулынхаа энгэрт Манба хурдаг шарын шашны жижиг хийд байсан. Холбогдох эх сурвалж: -Норовын Лувсанцэрэнгийн ярилцлага(1914 онд төрсөн Хэнтий аймгийн Баянмөнх сумын өндөр настан.)

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд:Хэрлэнтооно уулын зүүн урд талд,Хөндий бүрдний Баруун Эргэцэг гэдэг газарт байдаг.Гүн Бүрдний зүүн урд .Гүн Бүрд гэдэг нь хийдийн тууриас баруун хойд талд 4км Баян-мөнх сумын төвөөс 17-18 км зайтай.Тооно уулыг тахидаг.

GPS хаяг :
North 46° 56’  East 109°  35’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн чулууны байдал тодорхойгүй нэлээд том талбай эзэлсэн хэд хэдэн 5 дуган бүхий байгууламж байсан бололтой.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Хүснэгтийн дугаар :
ХЭБМ 044

судалгааны баг :
Team: Ж

Норовын Лувсанцэрэн


Аман түүх

Норовын Лувсанцэрэн


Аман түүх

Газрын зураг :