Амгаланбаясгалан хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Амгаланбаясгалан хүрээ,Хотол чуулган хүрээ,Эрдэнэ вангийн хүрээ,
Төвд нэр Уайли:
*dga' ldan chos 'khor gling
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
305
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Эрдэнэвангийн хүрээ /Хотол чуулганы хүрээ, Баруун хийд/
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Сэлэнгэ
Сум :
Цагаан нуур сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Сумьяа бэйсийн хошуу
Товч түүх :
Сэлэнгэ аймаг Цагааннуур сум. Эрдэнэ вангийн хошууны хүрээ /Хотол чуулганы хүрээ./ Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны гол хүрээ болох Эрдэнэ вангийн хүрээ нь одоогийн Цагааннуур сумын Ноён уулын орчим төвхнөж байжээ.200 гаруй жилийн түүхтэй уг хүрээ нь 20-р зууны эхээр 13 аймагтай, 1000 орчим лам хуврагтай, 30 гаруй сүм дугантай энэ бүс нутгийн томоохон хүрээний нэг байжээ. Эрдэнэ вангийн хүрээнд зуны эхэн сарын шинийн 8-нд Цам гардаг, зуны адаг сарын шинийн 15-нд Майдар эргэдэг, намрын эхэн сард Ганжуур эргэдэг зан үйл хийгддэг байсан байна.Мөн домын дамжаа, гэвшийн дамжаа барьж байсан ба харин лам нар нь Амарбаясгалантын хийд рүү явж гавьжийн дамжаа барьдаг байжээ. Хүрээний бүх сүм дуганыг дан модоор барьсан бөгөөд гол цогчин дуганын оройн ганжирыг Амарбаясгалант хийдийн арын Бүрэнгийн нурууны орой дээрээс харагдаж байхаар тооцоолж барьсан гэж яриа бий.Тус хүрээнд Ваанчиг зурхайч , цогчин унзад Лувсан, самдан гэлэн зэрэг эрдэм чадалтай лам нар байжээ. 1936 оны сүүлчээс хүрээ хийд хэвийн байдлаар ажиллах боломжгүй болж төр засгийн зүгээс сүм хийд лам нарыг бүх талаар шахаж олонхи доод лам нар хар болон хөдөөлж хүрээ хийдээ сахиж үлдсэн лам нарыг 1937 оноос эхлэн дээрээс нь баривчилж эхэлжээ.Энэ үеэс л хурал ном тасарч бурхан тахил сүм дуганыг нураан Полуу хэмээх ачааны машинаар олон удаа ачиж орос руу зөөжээ. Харин гол цогчин дуган нь нураагдалгүй үлдчихсэн байж байгаад сүүлд 1950-иад оны эх хүрч нураагдсан байна. Эрдэнэ вангийн хүрээний үүсгэн байгуулагдсан түүх , хөгжин бэхэжсэн тухай Монгол улсын Үндэсний Төв архивт дараахи нэгэн баримт хадгалагдан үлджээ. Тус баримтанд “...Шадар сайд Эрдэнэ чин ван Намсрайн хошуунаас харьяат хошууны дотор сүм хүрээг анх байгуулсан нь:Чин улсын Энх Амгалангийн гучиннаймдугаар /1699/ онд манай хошууны урьд үеийн засаг тэргүүн зэргийн тайж Цэрэнжав түшмэл сайд нарын хамт хэлэлцэн зөвлөж шашин хурал дэлгэрүүлэхийг гуйн Өндөр Гэгээнтнээ айлтгаж харьяат хошууны нутаг Сэлэнгэ голын хойт этгээд Ноён уулын өвөрт шарын шашны хүрээ зохиож “Ганданчойнхорлин” хэмээх сүм байгуулж лам Ишбалжир нарыг залж хурал ном хуруулан Дээдийн түмэн өлзийг батагах ба хамаг амьтанд амгалан жаргаланг эдлүүлэхийг хүсэж ном уншуулсны хойно дараа үеийн засаг түшмэдүүд Банчин эрдэнийн гэгээнтэнээ ийнхүү учрыг сонсгон айлтгаж Дашгэжэлин, Пунцагдашлин нэр удаа дараалан шагнажээ.Тэнгэрийн тэтгэсний хориндолоодугаар /1762/ онд Засаг Чавгажав гэлэн гэцэлүүдийг хуруулж хайлан ном уншуулсан, мөн тавиндөрөвдүгээр /1789/ онд Нүннээ хурлыг мөнхлөн уншуулсан, дараа Сайшаалт Ерөөлтийн арваннэгдүгээр /1806/ онд засаг Цэрэндорж мөн Хүрээний дотор сүм бариулж Дүйнхор номын хурал байгуулсан, Төр гэрэлтийн арвантавдугаар /1835/ онд засаг Намжилдорж Майдар бурхан бүтээлгэж жил бүр нэгэн удаа хүрээний дөрвөн тойромд залж тахил өргөх болсон.Түгээмэл Элбэгтийн зургаадугаар /1856/ онд засаг Цэрэндэндэв мөн Хүрээний дотор сүм байгуулж цаннид сургуулийн хурал ном уншуулсан.Бадаргуулт төрийн гуравдугаар /1877/ онд цам бүжиглүүлсэ.Бадаргуулт төрийн арвангуравдугаар /1887/ онд засаг Мижиддорж мөн хүрээнд сүм байгуулж Жүдийн ном уншуулсан.Бадаргуулт төрийн арванесдүгээр /1893/ онд одоо тушаалын шадар сайд Эрдэнэ чин ван Намсрай мөн хүрээний дотор их Майдар бурхан бүтээлгэж сүм байгуулан ном уншуулсан.Олноо өргөгдсөний гуравдугаар /1913/ онд мөн сайд Эрдэнэ Жюн ван Намсрай мөн хүрээний дотор сүм байгуулж Манба сургуулийн ном уншуулсан.Олноо өргөгдсөний тэргүүн /1911/ онд Хүрээний Цогчинг сүмд ҮШ Богд Жибзундамба хутагтаас “Хотол чуулган Амарбаясгалант” нэр шагнажээ...” хэмээн өгүүлжээ. Холбогдох эх сурвалж: 1. Шаамар сумын өндөр настан Лүндэг гуайтай хийсэн ярилцлагаас. 2007.06.24 2. Ч.Банзрагч, Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ.2004
Байршлын тайлбар :
Эрдэнэ Вангийн хүрээ нь Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумаас зүүн урагшаа 30 км орчим зайд Орхон голын хойд захад Ноён уулын өвөрт оршино.
GPS хаяг :
North 49° 55’ East 105° 26’
Нийт талбайн хэмжээ:
Side1: Ө300 Side2: У400 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Хүрээний туурин дээр чулуун гортиг, мөн газар шигтгэж хийсэн суурьны үлдэгдэлүүд байна. Маш том хүрээ байсан гэдэг нь мэдэгдэж байна.
Сүм хийд байгуулагдсан он :
Энх Амгалангийн гучин наймдугаар (1699) он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
1000 орчим лам
Хүснэгтийн дугаар :
СЭЦН 022
судалгааны баг :
Team: Б
