Уялагын дугана
Read in English
Сүм хийдийн нэр :
Уялагын дугана,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
359
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Уялгын дугана
Сүм хийдийн төрөл :
бусад
Байрлах аймаг :
Сэлэнгэ
Сум :
Хүдэр сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Эрдэнэ Вангийн хошуу
Товч түүх :
Сэлэнгэ аймаг Хүдэр сум. Уялга харуулын хурал Хүдэр сумын нутгийн хойд хэсэгт байх Буурлын овооны өвөрт энэхүү Уялга харуулын “Жанчивлин” нэрт сүм төвхнөж байжээ. Мөн Манж Чин улсын үед 1840, 1850-иад оны хооронд хил хязгаар нутгийн харуулын ард олны дунд байгуулсан харуулын хурлуудын нэг байжээ. Жанчивлин сүм нь чулуун суурьтай, модоор хана дээврийг нь барьсан бусад харуулын дугануудыг бодоход харьцангуй том сүм дуган байжээ. Уялга харуулын хурлын гол шүтээн нь Гомбо, Жамсран бурхан байсан бөгөөд ганжуур зэрэг номыг цаг бүр хурж яр хайлан тэргүүтнийг дэлгэрүүлж байв хэмээн тэмдэглэсэн байна. Зуны эхэн сард хойд талын эртний тахилгат Буурлын овоог тахидаг байсан бөгөөд 1937 оны дундуур энэ хурлын үйл ажиллагаа бүрэн мөхөж 1940-өөд оны эхээр дуганыг нураасан байна. Энэ ойр орчмын харуулын хүн ардын ихэнх нь Буриад ястнууд суудаг байжээ. /Хүдэр сумын Баянцагааны 2-р багийн өндөр настан Базарханд гуайтай хийсэн ярилцлагаас 2007.07.19/
Байршлын тайлбар :
Хүдэр сумын төвөөс зүүн тийш 30 гаруй км зайд Уялга хэмээх газар ойт хээрийн бүсэд баруун овооны өвөрт оршино. Энэ овоог тахьдаг байжээ. GPS given for Khuder sum centre.
GPS хаяг :
North 49° 46’ East 107° 30’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 06 Side2: 04 Side3: 06 Side4: 04 Side5: 03 Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Үлдэгдэл туурь гэхээр зүйл үлдээгүй. Учир нь модоор барьсан модон суурьтай дугана байсан гэж нутгийн хөгшид ярьж байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1840, 1850-иад он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
Хүснэгтийн дугаар :
СЭХД 036
судалгааны баг :
Team: Б
