Бүдүүний хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Бүдүүний хурал,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
320
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Бүдүүний хурал
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Сэлэнгэ
Сум :
Сант сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Ахай бэйсийн хошуу
Товч түүх :
Сэлэнгэ аймаг Сант сум. Бүдүүний хурал Сант сумын нутаг Баруун Бүдүүний голд Алтан тэвшиг нэртэй газарт нэгэн жижигхэн дуган байжээ. Энэ дуганыг 1904, 1905 оны үед Гонгор гэлэн гэдэг хүн үүсгэн байгуулж энэ орон нутгийн 10 шахам лам цуглаж хурдаг цагийн хурал байсан байна. Дуганаас өмнө нэгэн суварга бүхий толгой байсан ба уг толгойг хурлын лам нар зуны эхэн сард тахидаг байсан гэдэг. Энэ дуган нь зөвхөн зун намрын улиралд, сар жилийн дүйчэн өдрүүдээр лам нар цуглаж хурах ба бусад үед тэрхүү Гонгор гэлэнгийнх дуганы дэргэд нутаглан бурхан тахил зул хүжийг нь сэргээж байв. Уг дуганын хурал 1930-аад оны үед хаагдсан бөгөөд энэ нь тухайн үед манай орны хязгаар нутгуудад түгээмэл байсан жалгын хурлын дуган бололтой. 2006 оны үед уг дуганы өмнө байсан суваргатай толгойн оройд хуучин суварганы туурин дээр сүсэгтэн олон шинэ суварга босгожээ. /Сант сумын 1-р багийн иргэн Бадарч гуатай хийсэн ярилцлагаас 2007.07.24/
Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд оршино.
GPS хаяг :
North 49° 26’ East 105° 20’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Хийдийн тууриас үлдсэн зүйл гэхээр юм байхгүй.
Сүм хийд байгуулагдсан он :
1904-1905
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
СЭСН 045
судалгааны баг :
Team: Б
