Орхироо
Read in English
Сүм хийдийн нэр :
Орхироо,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
346
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Орхироогийн хурал
Сүм хийдийн төрөл :
хийд
Байрлах аймаг :
Сэлэнгэ
Сум :
Мандал сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Баатар Вангийн хошуу
Товч түүх :
Сэлэнгэ аймаг Мандал сум. Орхироогийн хурал. Хуучин Түшээт хан аймгийн Баатар ван Наваанюндэнгийн хошууны нутаг одоогийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Орхироо голд 100 шахам өрхтэй Орхироогийн отог гэж отоог байжээ. Энэхүү отогийн хурал болох Орхироогийн хурал нь нэг модон дуган, 10 гаруй ламтай сар жилийн дүйцэн өдрүүдээр хурдаг цагийн хурал байжээ. Бусад үед уг дуганд мөнх зул бүхий тахилч лам суудаг байв.1937 оноос өмнө хийдийн тэргүүн нь цорж лам байх бөгөөд Пунцаг гэлэн гэдэг хүн тэргүүлж байв. Унзад нь халзан Гүржав хэмээх хүн байжээ. Хурлын лам нарын тахидаг гол шүтээн тодорхойгүй байсан бөгөөд ямартаа ч Таван хаан их шүтдэг адуу доргоны махыг машид хүндэтгэн иддэггүй байсныг бодоход Дамдинянсан шүтээнтэй байсан байж болох юм. Орхироогийн дуганын лам нар Мандал уулыг жил бүрийн зуны эхэн сард тахидаг байв. Дуганын өмнө талд хүүхдийн овоо хэмээх нэг овоо байсан ба зүүн талд нь Нарийн булагийн рашаан хэмээх рашаан байжээ. Уг рашаан нь өвөл хөлддөггүй сүү цагаан идээ улаан юм оруулдаггүй, сав суулга угааж болохгүй хөлөөс нь очиж рашаанаа авдаг нарийн ёс журамтай хайрлаж хамгаалдаг рашаан байжээ. 1934,35 оны үед уг дуганын 10-аад ламыг бараг бүгдийг нь баривчилсан бөгөөд дараа нь орос цэргүүд ирж сүм дуганыг нь нураан бурхан тахилтай нь хамт ачаад явжээ. / Мандал сумын иргэн өндөр настан Мижид гуайтай хийсэн ярилцлагаас. 2007.07.17./
Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд Зүүнхараа хотоос зүүн тийш 6 км-т Орхироо голын хөндийд оршино. Орхироогийн хурлын туурьны баруун урд талд Хүүхдийн овоо, урд талд нь булагтай.
GPS хаяг :
North 48° 56’ East 106° 33’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 06 Side2: 04 Side3: 06 Side4: 04 Side5: 08 Side6: 04
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Дуганы чулуун суурь үл мэдэгдэм үлдсэн байна. Хүн чулуу, хиргисүүр гэмээр том том хавтгай чулууд дуганаас зүүн тийш 500 метр зайд оршино. Булаг нь ширгэсэн байна.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
10 гаруй лам
Хүснэгтийн дугаар :
СЭМН 031
судалгааны баг :
Team: Б
