Цагаан тохойн дугана

Read in English

Сүм хийдийн нэр :
Цагаан тохойн дугана,Далангийн хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
354

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Далангийн хурал

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Сэлэнгэ

Сум :
Ерөө сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Эрдэнэ Вангийн хошуу

Товч түүх :


Сэлэнгэ аймаг Ерөө сум. Дарь-эхийн хурал /Цагаан тохойн хурал, Далангийн хурал/ Бугант тосгоны орчимд байсан Цагаан тохойн хурлыг Дарь-эхийн хурал, Цагаан тохойн хурал, Далангийн хурал хэмээн 3 янзаар нэрлэж байжээ. Цагаан тохой гэдэг нь хурал байсан газар усны нэр бөгөөд Далангийн дуган гэдэг нь тус хурал 70 ламын данстай байсан ба Дарь-эхийн хурал гэдэг нь шашин номын нэр нь ажээ. Уг хурал нь модоор барьсан 2-3 дугантай, 70 гаруй ламтай , зуны эхэн сард Майдар эргэдэг байжээ. Дарь-эхийн хурлын лам нар Их овоо, Дашбалбар овоо зэрэг овоонуудыг хаврын сүүл сар, зуны эхэн саруудад тахидаг байв. Цагаан Дарь-эх шүтээнтэй байсан ба өдөр тутмын цогчин хурлаас гадна шинийн 8-нд их Манал, 15-нд Сандуйн жүд, 25-нд Дарь-эхийн мандал шиваа зэрэг хурлуудыг тогтмол хурж байв. Мөн өвлийн адаг сарын битүүнд Цэдэрлхам хурна гэж томоохон хурал хурдаг байв. 1937 оны 10-р сард тус хурлыг толгойлж байсан тэргүүн лам Чойдог зэрэг 10 шахам лам нарыг баривчлан Чойдог ламд дээд хэмжээ оноож Балдан гавьж, Далх лам зэрэг хүмүүст 10 жилийн хорих ял оноож байжээ. Ийнхүү лам нарыг баривчилсаны дараа сүм дуганыг лацдан 1938 оны эхээр бурхан тахилыг нь Дашбалбар уулын хярд аваачин шатааж устгажээ. Харин эзгүйрч хоосорсон сүм дуганыг хожим нь хувь хүмүүс буулгаж авсан гэдэг. Энэхүү Дарь-эхийн жас нь тухайн үедээ энэ бүс нутагт байсан / Сэлэнгэ аймгийн Ерөө сум. Баатар вангийн хошуу / цөөхөн ламтай олон арван тархай бутархай жалгын хурал, цагийн хурлуудтай харьцуулахад үйл ажиллагаа нь тогтворжсон байнгын хуралтай, дуган сүм лам нарын хувьд бэхжсэн хурал номын газар байжээ. / Бугант тосгоны өндөр настан Монгол улсын хөдөлмөрийн баатар Дашзэвэг гуайтай хийсэн ярилцлагаас. 2007.07.18./

Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд оршино. Ерөө голын хойд эрэгт уулын бэлд байдаг.

GPS хаяг :
North 49° 38’  East 106°  50’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Дугана байсан газрыг хагалж одоо мэдэгдэх зүйл юү ч үгүй болгожээ. Зөвхөн нутгийн уугуул хөгшчүүл яг хаана байсныг зааж чадах юм байна. /Далхансүрэн гуай зааж өгөв./

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Ногоо тарих зорилгоор талбай болгон ашиглаж газрыг нь хагалж орхисон байна.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Ногоо тарих зорилгоор талбай болгон ашиглаж газрыг нь хагалж орхисон байна.

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хүснэгтийн дугаар :
СЭЕР 034

судалгааны баг :
Team: Б

Дашзэвэг


Аман түүх

Газрын зураг :