Гэлэгрэвжаалин хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Гэлэгрэвжаалин хийд,Хамжлагын хийд,Цогтын хийд,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Гэлэгрэвжаалин, Гэлэгравжаалин
Төвд нэр Уайли:
*dge legs rab rgyas gling
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
600
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хамжлагын хийд /Гэлэгравжаалин хийд/
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Сүхбаатар
Сум :
Мөнххаан сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Хуучин хошууны нэр :
Далай вангийн хошуу
Товч түүх :
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Хамжлагын хийд ( Гэлэгравжаалан хийд ) Хуучин Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт, сумын төвөөс зүүн хойд зүгт 92 км-т тал хээрийн бүсэд, Цогт уулын баруун бие, Их Бага Цогтын хооронд Хамжлагын буюу Цогтын хийд байсан ба баруун талдаа Шилийн холбоо, зүүн урдаа Баянцагаан, урдаа Баянцагааны хоолой, Цогтын худаг гэдэг газруудтай. Хойд:47 35 477 Зүүн: 112 48 416 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т уг хийдийн тухай ийнхүү тэмдэглэгджээ: Дархан ван Намжилдэндэввандуйдоржийн хошууны Хамжлагын хийд буюу Гэлэгравжаалан хийд нь Тэнгэрийн Тэтгэсний гучдугаар (1765) онд Засаг жюн ван Базарсадын үед (1740-1780) Цогт хэмээх газар Дээдийн түмэн өлзийг бататгах шарын шашин дэлгэрүүлэх, хамаг амьтны тусын тулд Цогчэн хурал тогтоож “Гэлэгравжаалин” нэр нэрийдсэн дараагаар засаг жюн ван Гончигжав (1781-1790), Дарамшири (1790-1813), Маньбазар (1814-1825), Цэрэндорж (1825-1856) нарын үед Цаннид, Жүд, Манба, Дүйнхор, Ламрин, Гүнрэг зэрэг хурал дацангууд байгуулагджээ. /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Хэнтий аймгийн Баян-овоо Хамжлагын хийд нь хоёр дуган , нэг дацантай байсан бөгөөд 1932.02.15-нд суух эзэнгүй, лам нар цөм хар болсон учир хаагдсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Уг хийд нь 1820 онд байгуулагдсан жижиг хийд байсан. Холбогдох эх сурвалж -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 -Сүхбаатар аймгийн орон нутгийг судлах музейн судалгаа -Гиваагийн Мишигийн ярилцлага (Сүхбаатар аймаг Мөнххаан сумын өндөр настан.Тахиа жилтэй)
Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд Цогт уулын баруун биед Их Бага 2 Цогт гэдэг газарт баруун талд нь Баянцагаан урдуураа Баянцагааны хоолой, Цогтын худаг, Мөнххаан сумаас зүүн хойд зүгт 92 км-т оршино.
GPS хаяг :
North 47° 35’ East 112° 48’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Чулуун суурь үлдсэн. Дугануудыг хөх тоосго,чулуугаар барьжээ. 5 ширхэг мэдэгдэхүйц шигтгэсэн чулуун суурь газарт үлджээ.
Сүм хийд байгуулагдсан он :
1820 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
СБМХ 064
судалгааны баг :
Team: Ж
Гиваагийн Мишиг

Аман түүх