Эрдэнэ уулын хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Эрдэнэ уулын хийд,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
585
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Энгэр уулын хийд / Эрдэнэ гүнгийн хийд /
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Сүхбаатар
Сум :
Мөнххаан сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Хуучин хошууны нэр :
Далай вангийн хошуу
Товч түүх :
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Эрдэнэ уулын хийд Эрдэнэ уулын хийд буюу Эрдэнэ гүний хийд хуучин Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт, говь хээрийн бүсэд, сумын төвөөс хойд зүгт 45 км-т, Зүүн Шүтээн толгойн энгэрт урдаа Авдарын цагаан нуур, Улаан Өндөр, Богд уул, баруун талдаа Ноёлог бор өндөр, Ханан, зүүн талдаа Дэлгэр овоо, Эрдэнэ уул, хойноо Чулуут уулаар хүрээлүүлэн оршиж байжээ. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т уг хийдийн тухай ийнхүү тэмдэглэгджээ: Бүрэнт Засагчийн долоодугаар (1868) онд бэйс Дэжиддоржийн үед Тансран хэмээх багийн сүсэгтэн олон дуган сүм бариулж Ерөөл, Хангал, Жүд, Мэгзэмийн бүтээл, Ганжуур зэрэг номыг жил бүр хуруулж Эрдэнэ уулын газарт нутаглан суужээ. /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Түмэндэлгэр сумын Эрдэнэ гүний өргөө хийд нь гурван сүм дуган, гурван дацан, 31 ламтай хийд байсан бөгөөд 1938.03.15-нд сайн дураар тарсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалжид: Эрдэнэ гүний хийд нь Бор хавцгай, Түмэн хан уул, Хараатын гол зэрэг газруудаар нүүдэллэж явсан бөгөөд Цогчэн, Чойр дугантай, 500 орчим ламтай, Цам майдартай, тогтмол хуралтай хийд байжээ. Холбогдох эх сурвалж -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 -Сүхбаатар аймгийн орон нутгийг судлах музейн судалгаа -Чойровын Дондовын ярилцлага (1928 онд төрсөн Сүхбаатар аймаг Мөнххаан сумын өндөр настан) -Намсрайн Даваагийн ярилцлага (1923 онд төрсөн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 2-р багийн өндөр настан)
Байршлын тайлбар :
Говь хээрийн бүсэд: Зүүн шүтээн толгойн энгэрт, баруун талдаа Ноёлог бор,Ханан уул, хойноо Чулуун уул, зүүн талдаа Дэсгэр овоо, Эрдэнэ уул, урд талдаа Авдарын Цагаан нуур Улаан өндөр, Богд уул, Мөнххаан сумын төвөөс хойд зүгт 45 км -т бий.
GPS хаяг :
North 47° 16’ East 111° 52’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Таван ширхэг чулуун суурь үлджээ. Хэмжээ нь тодорхойгүй.
Сүм хийд байгуулагдсан он :
1790 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
СБМХ 058
судалгааны баг :
Team: Ж
