Нарангийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Нарангийн хийд,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
590

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Нарангийн хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Сүхбаатар

Сум :
Баян-дэлгэр сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Хуучин хошууны нэр :
Дарьганга хошуу

Товч түүх :


Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Нарангийн хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Дарьганга хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутагт, сумын төвөөс урагш 55 км-т Нарангийн хийд оршиж байжээ. Хийдийн хойно Хар хар, зүүн талдаа Жирмийн хөндий, баруун талдаа Цагаан шанд , урдаа Гэрт гэдэг уултай. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т Нарангийн хийдийн тухай ийнхүү тэмдэглэгджээ: Бүрэнт Засагчийн арванхоёрдугаар (1873) онд Эрх да лам удирдаж 30 ламтай Цогчин хурал хуруулж эхэлсэн. Дуган нэг, жас сан нэгийг 1000 лан мөнгөөр бариулжээ. Одоо 1937 онд 21 ламтай байна. /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ Аман эх сурвалжид: Нарангийн сүм-Баяндэлгэр сумын баруун урд, урд нурууг даган байрладаг. Ард сүсэгтнийг шүтдэг 300-аад лам хуврага сүсэгтэн жижиг хийд байсан ба Наран овоо, Дөхөмийн Баян овоог тахидаг байжээ. Холбогдох эх сурвалж -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ -Сүхбаатар аймгийн Орон нутгийн судлах музейн судалгаа -Я.Амарсайханы ярилцлага-(Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Гандандамбадаржаалин хийдийн хамба лам)

Байршлын тайлбар :
Говь хээрийн бүсэд баруун талдаа Цагаан шанд, хойд талдаа Хар гэр, зүүн талдаа Жирмийн хөндий урд талдаа Гэрт гэдэг уул байна. Сумын төвөөс урд зүгт 55 км-т оршино.

GPS хаяг :
North 45° 22’  East 112°  24’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Уг туурь дэрс их ургасан хоолойд байрласан байгаа учраас хэмжээ болоод харагдах байдал тодорхойгүй. Зүүн захад бүдэгхэн чулуун хэрмэн хашааны ор баруун захад овгор шороо хөх тоосго дуганын тууриуд л үлджээ. Уг туурийг ухсан байсан.

Сүм хийд байгуулагдсан он :
1875 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хүснэгтийн дугаар :
СББД 027

судалгааны баг :
Team: Ж

Я.Амарсайхан


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors