Ловонгийн жас

Read in English

Сүм хийдийн нэр :
Ловонгийн жас,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Ловонгийн жас

Төвд нэр Уайли:
*slob dpon gyi spyi gsog

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
772

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Халдайн хурал, Цэгээний хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Дундговь

Сум :
Цагаандэлгэр сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Хуучин хошууны нэр :
Боржигон сэцэн Вангийн хошуу

Товч түүх :


Дундговь аймаг Цагаандэлгэр сум. Ловонгийн жас. Сумын төвөөс баруун тийш 22 км, Их Цэгээ нуурын Бумбат халзан гэдэг газар энэ жас оршиж байжээ. Тус жас нь Б.Ренчинйи эрхлэн 1979 онд хэвлүүлсэн “ БНМАУ-ын угсаатны зүйн атлас”-ын сүм хийдийн жагсаалтын 769 дугаарт Цэгээний хурал нэрээр бүртгэгдсэн байна. Цэгээний хурлын үүсэн байгуулагдсан тухайд Үндэсний Төв Архивын гар бичмэлийн фондод” ... Түгээмэл Элбэгтийн долоодугаар /1857/ онд бэйс Дэжиддоржийн үед Баруун хамжлага багийн сүсэгтэн олон сүм дуган бариулж Юм, Ерөөл, Маанийн бүтээл, Хангал, Манла, Хайлан хуруулжээ. Бүрэн Засагчийн зургаадугаар /1867/ онд бэйс Дэжиддоржийн үед Барун сум, тайж нар багийн олон өөрсдийн сүсгээр дуган сүм бариулж Юм, Ерөөл, Маань, Ганжуур жил бүр хуруулж Цэгээн хэмээх газар нутаглан суужээ...” гэсэн тэмдэглэл байна. Цэгээний жас нь 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэн үеэр 2 дугантай, 20 орчим лам байнга сууж хурдаг байсан бол 1910-аад оны үед тодорхойгүй шалтгаанаар хурал тарж нэг тахилч лам үлдэн зөвхөн дүйцэн өдрүүдээр лам нар гарч ирж хурдаг цагийн хурал болжээ. Уг хурал 1936 оны эхээр бүрмөсөн хаагдсан байна. Холбогдох эх сурвалж: 1. Үндэсний Төв Архив. Фа-1, д-1, хн—1121/ 2. Цагаандэлгэр сумын харьяат өндөр настан 91 настай Балдандаржаа гуайтай хийсэн ярилцлагаас. /2007.08.05/

Байршлын тайлбар :
Их Цэгээ нуурын баруун хойд талд сумын төвөөс баруун хойшоо 20-22 км-т Бумбат юм уу? Халзан гэдэг газарт. Хийдийн лам нар Хар, Цагаан овоог тахидаг байсан.Их Цэгээ нуур бол Цагаандэлгэр,Төв аймгийн Баянцагаан 2 сумын хил дээр бий. Хийдийн тууриас баруун хойд талд Бумбат гэдэг тахилгат овоо бий.

GPS хаяг :
North 46° 25’  East 107°  22’

Нийт талбайн хэмжээ:
Side1: Ө60 Side2: У80 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Ойрхон нэг бууц бий.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Ойрхон нэг бууц бий.

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
Ганц тахилч лам байсан. /хав

Хүснэгтийн дугаар :
ДУЦД 076

судалгааны баг :
Team: Д

Я.Ишбалдан


Аман түүх

Газрын зураг :

Нэмэлт материал

ДУЦД 076

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors