Утай уулын хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Утай уулын хийд,

Ринчений зураг дах дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Дорнод

Сум :
Халх гол сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Илдэн Вангийн хошуу

Товч түүх :


Дорнод аймгийн Халх гол сумын Утай уулын хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Илдэн бэйсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Халх гол сумын нутагт, сумын төвөөс 118 км-т, тал хээрийн бүсэд, Утай уулын энгэрт, Тамсагбулаг гэдэг газарт уг хийд оршиж байжээ. Аман эх сурвалж: Тогтохтөр ван хошуундаа байгуулсан олон тооны сүм дуганы доторхи өвөрмөц нэгэн дурсгал бол “ Утай таван уул” юм. Энэтхэгийн Намхай Будла гэдэг газрыг дууриалган хиймэл уулан дээр хиймэл нуурын дунд байгуулан тусгай завиар очиж ирэхээр хийжээ. Хошууны нутагт орших Тамсагбулагийн усыг шуудуулан татуулж адагт нь маш том модон онгоцыг суулгаж аманд нь лууны толгой сийлүүлжээ. Ардууд онгоцны лууны амнаас ус тосч авдаг байв. Утайн таван уулын туурь одоо Тамсагбулагт бий. Уг хиймэл уулын дор хийд байгуулж байсан байна. Холбогдох эх сурвалж Дорнод аймгийн хураангуй түүх, А.Дамдинсүрэн, Чойбалсан 2001 Дорнодын болор толь, 2006 он То ван судлалын эрдэм шинжилгээний цуврал, Б. Палам Батын Алтангэрэлийн ярилцлага (1932 онд төрсөн Дорнод аймгийн Халхгол сумын 2-р багийн өндөр настан)

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд оршино. Утай уулын энгэр, Тамсагбулаг хэмээх газарт байна. Халх гол сумын төвөөс баруун зүгт 118 км-т оршино.

GPS хаяг :
North 47° 14’  East 117°  22’

Нийт газрын хэмжээ :
Side1: У65 Side2: Ө60 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Утай уулын энгэрт үргэлжилсэн овгор шороон тууриуд үлдсэн бөгөөд уг туурийг маш их ухан сэндийлснээс болж хэмжээ тодорхойгүй болжээ. 65х60 метрийн харьцаатай тод үлдсэн нэг ширхэг хэрэм байна. (Овгор шороон хүрээтэй)

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
Цэрэндашийн Бүүвэйбаатар 1957 онд төрсөн. Дорнод аймгийн Халх гол сумын Тамсагбулагт оршин суугч /малчин /

Хүснэгтийн дугаар :
ДОХГ 044

судалгааны баг :
Team: Ж

Балсангийн Гаваа


Аман түүх

Газрын зураг :

Цуглуулсан баримтууд :

ДОХГ 044    Алтангэрэлийн Дамдинсүрэн  Дорнод аймгийн хураангуй түүх  ном/54хуудас/  0000-00-00  Чойбалсан хот    Ж