Улаан толгойн дацан

Read in English

Сүм хийдийн нэр :
Улаан толгойн дацан,Дамбадаржаагийн хийд,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Дамбадаржаа

Төвд нэр Уайли:
*bstan pa dar rgyas

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
553

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Дамбадаржаагийн хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Дорнод

Сум :
Баян-Дун сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Хуучин хошууны нэр :
Сан Бэйсийн хошуу

Товч түүх :


Дорнод аймгийн Баяндун сумын Дамбадаржаагийн хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Сан бэйсийн хошуу одоогийн Дорнод аймгийн Баяндун сумын нутагт сумын төвөөс зүүн хойд зүгт 26 км-т, тал хээрийн бүсэд, Дацангийн суурь хэмээх газарт, Улзын ард биед Дамбадаржаагийн хийд буюу Улаан толгойн дацан оршиж байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Дамбадаржаагийнд хийд нь 160 ламтай, дөчин жастай, үүндээ тэмээ 1, адуу 24, том мал, 31, хонь 103, ямаа 6-тай байсан бөгөөд 1937 оны 12-р сарын 1-нээс суух лам үгүй болсон тул хаагдсан хэмээн тэмдэглэжээ. Аман эх сурвалжид: Октябрийн хувьсгалаар 1917, 1918 оны үед буриадууд орж ирээд энд нэг лүндэнтэй газар байдаг гээд модон дацан барьсан бөгөөд 100 шахам ламтай, үүндээ 30-аад том ламтай, гурван дугантай, цагийн хуралтай төвд дэгтэй хийд байжээ. Хийдийн дотоод хэрэглэл тавилга нь халх, буриадын сүм хийдээс авсан гол төлөв хуучин бурхан тахилтай байсан. Хийдийн гол лам нар нь хойд буриад нутгийн Ага, Цүүгэл, Анаа, Түгнэ, Хорийн дацангуудад сууж сургууль хийсэн хүмүүс байжээ. Хийдийн тэргүүн нь Жамъян жорвон, унзад нь Жанчивдорж гэдэг лам байсан. Жамъян жорвон Манба, Зод, Дүйнхор, Чойр, Жүд гэсэн 5 дацан байгуулсан. байсан. 1937 он гэхэд сүм, дуганыг хааж модон дацанг түлсэн. Холбогдох эх сурвалж -Дашбалбар сумын товч түүх оршвой, Г.Пэрэнлэй, Улаанбаатар 1995 - Намсрайн Намдагийн ярилцлага (Дорнод аймгийн Баяндун сумын өндөр настан. 1933 онд төрсөн) -Шаравжамцын ярилцлага (Дорнод аймгийн Баян-Уул сумын өндөр настан. 1912 онд төрсөн)

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд урд талд нь Улаан хад хэмээх бүрдтэй.Дацангийн суурь хэмээх газар, Улз голын урд Бөөн бургас гэдэг газарт. Улзын урд орших Хайрхан уулыг тахидаг. Сумын хойд зүгт 26 км газарт оршино.

GPS хаяг :
North 49° 18’  East 112°  08’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн зарим хэсэг харагдана. Хоёр ширхэг дөрвөлжин нэг ширхэг том дөрвөлжин туурь тодорхой харагдана.

Сүм хийд байгуулагдсан он :
1930 он
1920 оны сүүл үе

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
100 гаруй лам
50-60 лам
100 орчим лам

Хүснэгтийн дугаар :
ДОБД 028

судалгааны баг :
Team: Ж

Намсрайн Намдаг


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors