Билүүтийн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Билүүтийн хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
857

Ринчений жагсаалт дах нэр :
Билүүтийн хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Баянхонгор

Сум :
Гурванбулаг сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Товч түүх :


Баянхонгор аймаг Гурванбулаг сум. Билүүтийн хийд Гурванбулаг сумыйн нутаг Билүүтийн голд байсан энэ хүрээ нь яг хэдэн онд үүсэн байгуулагдсан нь тодорхой биш бөгөөд 1937 оноос өмнө 5-6 сүм дугантай, 100 гаруй ламтай хийд байжээ.Хийдийн их шүтээн нь Лхам, бага шүтээн нь Жамсран байжээ.Чойжин ламын сахиустай байв.дугануудыг гол төлөв тоосго шавраар барьсан бөгөөд хамгийн сүүлд 1910-аад оны үед Дүйнхорын дуган барьжээ.Уг Дүйнхорын дуганыг тус нутгийн их баян Шагдарсүрэн гэдэг хүн өөрийн хөрөнгөөр Архангай руу 70 хайнагийн шар явуулж мод ачиж ирүүлэн бариулсан байна.Билүүтийн хийд нь шарын урсгалын хийд басйан бөгөөд Чойрын номыг голчлон түлхүү үздэг байжээ.Чойр нь Сэра игчаатай байжээ.Зуны эхэн сард Майдар эргэдэг Майдар эргэсний дараа 75 баг бүхий Цам гардаг байжээ.Билүүтийн хийдийн лам нар зуны эхэн сард хойд талынхаа Түг овоо болон Алтангэрэлийн овоог тахидаг байжээ.Тус хийд нь 3 том жастай байсан бөгөөд бага малын жас нь Отгонтэнгэр уулын жасд, адуу нь Цагаан хадны бууцанд, үхэр нь Билүүтийн улаан хадны бууцанд тус тус суурилдаг байжээ.1937 оноос өмнө Билүүтийн хийдэд Даваажав, Төмрийн Дагва, Дамдинсүрэн, Ядамжав, Лхагвасүрэн нарын лам нар сууж байжээ.Энэ хийдэд Балдан зоч Дагва зоч гэж 2 томоохон зоч лам байсан байна.1937 оны эхээр Билүүтийн хийдийн лам нарыг баривчлан томоохон лам нарыг нь цаазаар авч дунд лам нарыг нь 10 хүртэл жилээр хорих ял оноожээ.Ийнхүү тус хийдийн хурал номын үйл ажиллагаа тасарч сүм дуган нь нураагджээ. /Баянбулаг сумын Амгалан заан хийдийн зоч лам Эрдэнэбаяртай хийсэн ярицлагаас 2007.08.04/

Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд Билүүт голд оршино.

GPS хаяг :
North 47° 04’  East 098°  17’

Нийт газрын хэмжээ :
Side1: 20 Side2: 65 Side3: 20 Side4: 65 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Суварга босгосон бусад дуганы ор мөр баларсан.

Сүм хийд байгуулагдсан он :

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
БХГБ 018

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Not recorded - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : Not recorded - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
100

Хүснэгтийн дугаар :
БХГБ 085

судалгааны баг :
Team: Б

Эрдэнэбаяр


Аман түүх

Хүрэлбаатар


Аман түүх

Газрын зураг :