Баруун хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Баруун хүрээ,Рибогэзайгаданшаддүвлин,Баруун хүрээ /Хаан баруун хүрээ, Өвгөн хүрээ/,Шанх сумын Баруун хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
844

Ринчений жагсаалт дах нэр :
Баруун хүрээ / Түшээт ханы хүрээ, Эрдэнэбуучийганданшаддувлин, Шанхын хүрээ /

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Өвөрхангай

Сум :
Шанх баг Хар хорин сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Товч түүх :


Өвөрхангай аймаг Хар хорин сум. Баруун хүрээ./Эрдэнэбуучийганданшадублин/Шанхын хүрээ. Хуучин Түшээт хан аймгийн Очирбат түшээт ханы хошууны нутаг одоогийн Хархорин сумын Шанх багийн нутагт тус хүрээ оршдог. Анх 1647 онд өндөр гэгээн Занабазар 13 настайдаа Бүрд сумын нутаг Ширээ цагаан нуурт гэр дуган барьж цогчин айлдаж эхлэснээр тус хүрээний эхлэл тавигдсан гэж уздэг.Улмаар тухайн үеийн нөхцөл шалтгааны улмаар нүүдэллэж явсаар энэхүү Шанхын дулааны ар ,Харзын гол Сарын голын бэлчир Чөдөрийн голын хойд эрэг Жаргалант уулын өвөрт төвхөнөжээ. Энд баригдсан анхны дуган нь Батцагаан хэмээх модон дуган бөгөөд 2 давхар 1000-аад лам хурдаг том дуган байжээ.Ийнхүү суурьшснаас хойш Шанхын хүрээ нь 7 дацан,4 аймагтай 2000 шахам лам хуврагтай томоохон хүрээ болон өргөжжээ.Аймгууд нь Шадавлин,Даржаалин,Тойслин,Дашлин,Дацангууд нь Цанид,Ламирин,Зурхай,Манба,Жүд,Дуйнхор,Авид зэрэг дацангуудаас бүрдэж байв.Дуганууд нь дандаа хөх тоосгон ханатай модон дээвэртэй байв.Аймаг бүр тусдаа жастай.мөн хүрээний төвлөрсөн жас байжээ.Баруун хүрээний гол сахиус нь Махгал сахиус бөгөөд зуны дунд сард цам гарч,хаврын дунд сард майдар эргэдэг байжээ.Энд гавжийн дамжаа барьдаг байсан ба хүрээнд эрдэм чадалтай лам нар олон байж зөвхөн аграмба цолтон 72-73 байсан тухай мэдээ байна.Зоч лүйжэнч лам нар цөөхөн байж тэд хүрээний гадна суудаг байв.Хайдав зоч,Чойндон зоч,бөгтөр Дулмаа зэрэг зоч лам нар байсан байна.Мөн хүрээ хийдийн суурьшмал амьдралыг дагасан хятадын худалдааны мухлаг бүхий хятадууд сууж байв.Жаргалант хайрхан,Ухаа овоо,Шанх уул зэрэг уул овоог тахиж тайж иржээ.Баруун хүрээ нь ном судар,бурхан тахил,нандин шүтээний арвин баялаг уламжлалтай хүрээ байсан ба хүрээ хийд мөхөх үед сүсэгтэн олны нууж авч үлдсэн эд зүйлс эргэж хүрээ хийддээ ирсэн нь олон байна.Үе дамжин ирсэн Очирваань,Махгал,Найдан,Ямандаг шүтээнүүдээс гадна Луузан унзадаар дамжин ирсэн мөнгөн тоногтой бишгүүр,Цэрэнбалжир ламаар дамжин ирсэн 8-р Богдын фото зураг зэрэг шашин соёлын дурсгалууд олон бий.Шашин номын эсрэг бурангуй арга хэмжээ авч явуулсан хэлмэгдүүлэлтийн үеийн эхээр буюу 1937 оны эхэнд тус хүрээ бүр хаагдан томоохон мяндаг тушаалын лам нарыг нь баривчлан хэлмэгдүүлж,доод лам нарыг хүчээр хар болгосноор хүрээ хийд эзгүйрчээ.1939 онд хуучин Шанх сумын төв хүрээний буурин дээр энд төвлрөн байгуулагдаж гол дуган тэргүүтэй 2-3 дуганыг сумын хоршооны түүхий эдийн агуулах болгон ашиглаж байсан нь энэхүү дугануудыг харьцангуй бүтэн үлдэхэд нөлөөлсөн байна. 300 шахам жилийн түүхтэй Баруун хүрээ нь монголын нэн шинэ түүхэн дахь бурхны шашны дахин сэргэлтийн үеэр тухайн үеийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор сэргээхээр нэр заагдсан анхны 5 хүрээ хийдийн нэг болж байв. Ийнхүү 1990 оны хавар Баруун хүрээ буюу Шанхын хүрээний хурал ном 53 жилийн дараа сэргээгдэж лам хувраг сүсэгтэн олны хүсэл биелжээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч.Б.Сайнхүү.”Монголын хүрээ хийдийн түүх”УБ,2004. 2.Ч.Шоовдор. “Өвөрхангай аймгийн түүх”УБ,1991. 3.Хамтын бүтээл.”Монголын түүх соёлын дурсгалт зүйлс”УБ.1999, 4.Баруун хүрээний лам Дашцэдэнтэй хийсэн ярилцлагаас./2007.05.29./

Байршлын тайлбар :
Шанх уул, Жаргалант уул, Сарын гол, Харжин гол сумын төвөөс хойшоо оршино.

GPS хаяг :
North 47° 03’  East 102°  57’

Нийт газрын хэмжээ :
Side1: У500 Side2: Ө300 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Only the fundations of building are left from the huge monastic city. On its northwest the temple complex of Noyon Lama Puntsagdarjaa was situated, where 3 temples remained and were re-opened in 1990.

Сүм хийд байгуулагдсан он :
1677
1654
1647

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:А 08-09
Огноо хаагдсан: 1939 - Ярилцлагын дугаар:Танилцуулга

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ӨХХХ 017

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : М.Даваа - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Ц.Цэрэнжил /Хамба лам/ - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Л.Намдаг /Их унзад/ - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1990.04.20 - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
2000
1500

Тэмдэглэл :
For more information see ӨХХХ 016 AM.pdf

Хүснэгтийн дугаар :
ӨХХХ 016

судалгааны баг :
Team: Д

Гомбо


Аман түүх

Норжингийн Дашцэрэн


Аман түүх

Газрын зураг :

Additional Material / Нэмэлт материал

ӨХХХ 016

Архивын зургууд :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors