Даянтын хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Даянтын хурал,

Ринчений зураг дах дугаар :
457

Ринчений жагсаалт дах нэр :
Шадавлин хийд, Цэнхэрийн хурал

Сүм хийдийн төрөл :
cүм

Байрлах аймаг :
Хэнтий

Сум :
Цэнхэр мандал сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Баатар бэйлийн хошуу

Товч түүх :


Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Даянтын хурал Хуучнаар Сэцэн хан аймгийн Баатар бэйлийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт, хангайн бүсэд, Даянтын голын баруун эх талд уг хурал оршиж байсан.Уг хурал нь Даянтын хурал, Шадавлин хийд гэж нэрлэгдэж байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Даяантын хурал буюу Шадивлан нь Цагаан өрлөг хэмээх газар 1817 онд лам Гончиг, лам Даржаа, Буд тайж Отгоннуур нарын санаачлагаар байгуулагдсан бөгөөд хоёр дугантай, 25 ламтай, нэг жастай үүндээ адуу 42, үнэр 108, хонь 200, ямаа 30-тай байсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Уг хурал нь Даянтын эх Шургайт хоёрт нутаглаж байсан хамниган отгийнхоны байгуулсан хурлын газар байсан бөгөөд цагийн хуралтай, цөөн ламтай байжээ. Холбогдох эх сурвалж: -Цэцдийн шаштирт мөнхөрсөн Цэнхэрмандал миний нутаг -Долгорын Чүлтэмийн ярилцлага (Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын өндөр настан)

Байршлын тайлбар :
Хангайн бүсэд Даянтын голын баруун эх талдаа тууриас чанх хойно Жинсэн хэмээх тахилгат овоо бий.

GPS хаяг :
North 48° 02’  East 109°  03’

Нийт газрын хэмжээ :
Side1: 11 Side2: 7 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
1 байгууламж байсныг илтгэх чулуун суурь үлджээ.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
Сэцэн хан хэсэг улсад газар зааж өгсөн.Шургуйт Даянт хоёрт баруун хойноос Мөнгөн морьт Зүүн хойноос Жонон вангийн хошуу / Баян адрага / урдаас нь Бишрэлтийнхэн хавчаад нэлээд хавчлаганд байсан.Нутаг өгдөггүй энд тэд нар хамниган отог байгуулж сүм байгуулсан.Ардын хувьсгалын дараа эрх чөлөөтэй болжээ.Бишрэлт отгийнхонтой нийлсэн сум байгуулагдсаны дараа 5-р баг болж Бишрэлт отогтой нэгдсэн.Одоо Цэнхэр мандал сумд тэдгээр хамниганчуудын үр удам цөөн бий. Угаас цөөн хүмүүс байсан. ПРОФ: Б. Ринчений жагсаалтанд Шадүвлин хийд хэмээн нэрлэгдсэн 457 дугааартай Даяанч голын орчмын хийд мөн байх магадлалтай.

Хүснэгтийн дугаар :
ХЭЦМ 004

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :