Балданбэрээвүн
Read in English
Сүм хийдийн нэр :
Балданбэрээвүн,
Ринчений зураг дах дугаар :
452
Ринчений жагсаалт дах нэр :
Балданбэрээвэн хийд
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Хэнтий
Сум :
Өмнөдэлгэр
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Сумын хуучин нэр :
Хөвчийн жонон вангийн хошуу
Товч түүх :
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Балдан Барэйвүн хийд Балдан Барэйвүн хийд нь хуучин Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу , одоогийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт, ой хөвчийн бүсэд, сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т, Хойд Дэлгэрхаан уулын зүүн умар биений уулсын чөлөө, Мөнх-Өлзийт овооны өвөр энгэр, Баянхангайн баруун суга, Батхөл нуурын баруун умар зах, Арван гурван Сансар уулын ар хормой, Баянбараат уулын зүүн тал, Баруун Жаргалантын баруун урд оршиж байжээ. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т уг хийдийн тухай ийнхүү тэмдэглэгджээ: Чин Улсын Тэнгэрийг Тэтгэсэний тавинтавдугаар /1789/ онд харъяат хошууны урьд тушаалын засаг хэбэй, улсад туслагч гүн Гомбожавын үед мөн хушууны нутаг Дэлгэрхаан уулын өвөрт урьд дүрийн номун хан Цэвээндорж ламтан нэгэн ихээхэн сүм байгуулж Чин Улсын Журганаа мэдүүлж уламжлан айлтгаад зарлигаар “Бэлэг-Өлзийт” сүмийн газар мөн хэбэй гүн Гомбожав Дээдийн түмэн өлзий бататгах ба шашин дэлгэрч хамаг амьтны амар жаргаланг эдлэхийн тухайд нэг их хурал нийлэлдүүлэн байгуулжээ. Мөн тавиндолдугаар /1792/ онд Цаннид номн хурал сургууль, тавинесдүгээр /1794/ онд дөрвөн сүм барьж дөрвөн аймаг хурал байгуулжээ. Дараа Чин улсын Төр Гэрэлтийн хориннаймдугаар /1848/ онд засаг гүн Гомбожавын үед Мамба хурал сургууль, Түгээмэл Элбэгтийн тавдугаар /1855/ онд бэйсийн зэрэг гүн Цанлигдоржийн үед Зурхайн хурал сургууль, Бадаргуулт Төрийн долоодугаар /1881/ онд Ламрин номын хурал сургууль, Жүд номын хурал сургууль, мөн зургаадугаар /1880/ онд Шар хүрээ орд өргөө байгуулжээ. Олноо өргөгдсөний долоодугаар /1917/ онд одоо тушаалын сайд, чуулганы дарга, хошой чин ван Цогбадрах Цаннид номын хурал сургууль дараа дараалан байгуулж тус тусын сүм дуганыг үйлдэж байгуулснаас гадна тусгайлан нэр шагнагдсан сүм үгүй болой. /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Барэйвүн хийд 26 дуган , 12 дацан, 6 ламтай байсан бөгөөд 1938 онд эзэмших ламгүй болсон тул хаагдсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалжид: Барайвүн хийд нь Цогчэн, Шарил Барэйвүн, Тонжийн, Зайсан, Лавиран, Шашны яам, Хоёр хувилгааны, Майдарын, Очирдарийн, Ганжуурын дуган болон дөрвөн аймгийн Чойнхор, Намжаа, Тойслан, Тэгчилэн гэсэн дугануудтай, Баруун Чойр, зүүн Чойр, Манба, Зурхай, Дүйнхор, Бадма Ёга, Ламрим гэсэн дацангуудтай байсан. Хийдийн мяндагтангуудын хувьд хийд тарахаас өмнө цорж нь Бармид цорж, Дармын Бор, да лам нь Огторын Гомбо, Цогчэн их унзад нь Гомбо, Дагдангийн Сэдэд унзад, Цэндэг, тарган Гонгор , их гэсгүй нь Дүйнхор, урт Гомбожав, Дамбажунай, Донойн Гомбо гэсэн хүмүүс байжээ. Уг хийд нь 3000-5000 ламтай, жижиг том нийлсэн тавиад дуган сүм, хурал шүтээн, суварга зэрэг байгууламжтай, жилд дунджаар 70-80 мянган лан буюу 79224 төгрөгийн орлоготой, 26736 төгрөг 71 мөнгөний үл хөдлөх хөрөнгөтэй, 33 жас сандаа 3818 бод буюу 99967 толгой малтай, дөрвөн аймаг, 12 дацан, хоёр хувилгаан ламтай, шашны эрдэм ухааныг эзэмшүүлдэг дагшин орны нэг байжээ. Хийдийг түшиглэн XIX-XX зууны уулзварт хятад, төвд, оросын худалдаа зах зээлийн олон тооны пүүс, хүрээ, тосгод байгуулагдан ажиллаж, нийтдээ 10-аад мянган хүн ам оршин суух болжээ. /Хөвчийн Жонон вангийн хошуу, М.Пүрэвдорж, Өндөрхаан 1993 он/ Холбогдох эх сурвалж: -Ар Халхын Утай Цагаан Гүмбэм, М.Пүрэвдорж, Өндөрхаан -Хөвчийн Жонон вангийн хошуу, М.Пүрэвдорж, Өндөрхаан 1993 -Монгол нутаг дахь соёлын үл хөдлөх өвийн хадгалалт хамгаалалт -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 Дашийн Батгомбын ярилцлага (1918 онд төрсөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын өндөр настан)
Байршлын тайлбар :
Ой хөвчийн бүсэд Хойд Дэлгэрхаан уулын зүүн умар биений хуш нарсан ой, хад асгаар хүрээлэгдсэн уулсын чөлөөнд Мөнх-Өлзийт овооны өвөр энгэр, Баянхангайн баруун суга, Батхөл нуурын баруун умар зах, 13 сансар баруун Жаргалантын баруун урд оршино. Өмнөдэлгэр сумаас баруун хойд зүгт 90 км-т оршино.
GPS хаяг :
North 47° 45’ East 109° 35’
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Хийдийн дугануудын суурь үлдсэн. Зарим дуганыг яг тэр суурин дээр нь сэргээсэн. Гол цогчэн дуганын барилга үлдсэнийг сэргээж эхэлснээ зогссон байна. Эргэн тойрон дахь уулс дээрх шүтээний сүм доторх шүтээний зураг үлдсэн байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1794
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes
New monastery/temple register number :
ХЭРД 082 and ХЭРД 222
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Not recorded - Ярилцлагын дугаар:
Date of Reviving:
Year : ХЭРД 082 in 1991 ХЭРД 222 not known - Number of recorded interview:
хуучин хийдийн лам нар
3000 - 5000
Тэмдэглэл :
Хийдийн ерөнхий тойм зураг дугануудын байрлалыг тус хийдэд сууж байсан Өмнөдэлгэр сумын харъяат Батгомбо гуайгаар заалгуулж авсныг хавсаргасан.
Хүснэгтийн дугаар :
ХЭРД 077
судалгааны баг :
Team: Ж