Таван толгойн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Таван толгойн хурал,

Ринчений зураг дах дугаар :
475

Ринчений жагсаалт дах нэр :
Таван толгойн хурал /Тоорын хурал /

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Хэнтий

Сум :
Дархан сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Ахай бэйсийн хошуу

Товч түүх :


Хэнтий аймгийн Дархан сумын Таван толгойн хурал Хуучнаар Сэцэн хан аймгийн Ахай бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Дархан сумын нутаг, тал хээрийн бүсэд, сумын төвөөс зүүн урагш 40 км-т, урдуураа Таван толгой, хойноо Цагаан өндөр, баруун талаараа Хүрэн өндөр, зүүн талдаа Зараа уулаар хүрээлүүлэн уг хурлын газар оршин байжээ. Аман эх сурвалж: Хүйхийн зүүн хойд талд Таван толгойн хошуунд говийнхны хурлын газар байсан. Уг хурлыг мөн Тоорын хурал хэмээн нэрлэдэг байжээ. Холбогдох эх сурвалж -Цэвэгийн Гомбожавын ярилцлага (1916онд төрсөн Хэнтий аймгийн Дархан сумын Бор-Өндөр багийн өндөр настан )

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд:Урд талдаа Таван толгой,хойд талдаа Цагаан өндөр,баруун талдаа Хүрэн өндөр ,зүүн талдаа Зараа уултай.Сумын төвөөс зүүн урагшаа 40 км-т урд талдаа устай худагтай.

GPS хаяг :
North 46° 25’  East 109°  41’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Чулуун туурь үлдсэн.Тархай бутархай.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
таван толгойг урд нь Долоодын цагаан өндөр гэж нэрлэдэг байсан. Одоо Марцын |Марз| Цагаан Өндөр гэж нэрлэж байна.

Хүснэгтийн дугаар :
ХЭДР 034

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :