Мандалын хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Мандалын хийд,Гачид дацангийн хийд,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Гачид дацан

Төвд нэр Уайли:
*grwa tshang?

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
481

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Билэгт ахайн хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Хэнтий

Сум :
Дархан сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Хуучин хошууны нэр :
Ахай бэйсийн хошуу

Товч түүх :


Хэнтий аймгийн Дархан сумын Гачид дацангийн хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Ахай бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Дархан сумын нутаг, тал хээрийн бүсэд, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т уг хурлын газар оршин байжээ. Туурийн зүүн хойно Дэлгэрцогтын уул, баруун хойно Агуйт уул, зүүн талдаа Их, Бага Салхит уул, зүүн урдаа Барчигэрийн уул, Барчигэрийн булаг, урдаа Эргэнэгийн уул, баруун талдаа Талын ус, Авдарын тал, Гүүгийн зоо гэдэг газруудтай. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Дашилиг хийд буюу Билигт ахайн дацан нь Амгалан хааны 54-р он буюу 1714 онд Буянтын булаг хэмээх газар Дайчин Цэвэгийн санаачлагаар байгуулагдсан бөгөөд 9 сүм дугантай, 9 ламтай жасын хөрөнгийн хувьд хонь12, адуу 2, үхэр 2-той байсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Мандалын сууринд Билэгт ахайн дацан хэмээх жижиг хийд байсан бөгөөд хийдийг өөрөөр Гачид дацан, Мандалын хийд гэж нэрлэдэг байжээ. Гачид гэдэг нь овгийн нэр юм. Холбогдох эх сурвалж: Лувсанцэрэнгийн ярилцлага (1914 онд төрсөн Хэнтий аймгийн Баянмөнх сумын өндөр настан)

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд:Зүүн хойд талдаа Дэлгэрцогт уул бий.Баруун хойд талдаа Агуйт уул ,зүүн талдаа Их Бага Салхит уултай,зүүн урд талдаа Барчигэрийн уул,Барчи гэрийн булагтай,урд талдаа Эргэнэгийн уулстай,баруун талдаа Талын ус, Авдирын тал ,Гүүний зоо гэдэг газруудтай Дархан сумын төвөөс зүүн тийш 30 км-т оршино.Хойно Дөрвөлжин хэмээх уулыг тахидаг.

GPS хаяг :
North 46° 44’  East 109°  31’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 10-8 Side2: 16-1 Side3: 12-9 Side4: 5-5 Side5: 8-8 Side6: 14-8

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Сүмийн суурийн чулууны туурь үлдсэн байна. Мод чулуун дугантай байсан.Сүмийн барилга худалдаа бэлтгэлийн ажилд шилжсэн баруун Артялийн дэнж, зүүн талдаа Сургуулийн дэнж, хойд талдаа захиргаа байсан,Мандал сумын төв байсан. (нүүж энд ирсэн) 1 гол сүм,2-3,5-6 лам нарын байшин.4 суварга бий.

Сүм хийд байгуулагдсан он :
Амгалан хааны 54-р он буюу 1714 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хүснэгтийн дугаар :
ХЭДР 031

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :