Агацын хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Агацын хийд,

Ринчений зураг дах дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
cүм

Байрлах аймаг :
Хэнтий

Сум :
Дадал сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Хөвчийн жонон вангийн хошуу

Товч түүх :


Хэнтий аймгийн Дадал сумын Агацын хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Дадал сумын нутагт, ойн бүсэд,сумын төвөөс зүүн хойд зүгт 52 км-т, Дуганын хөндийд, Агацын Дээд нарс гэдэг газар уг хийд оршиж байжээ. Аман эх сурвалж: Агацын голын зүүн гарт мөргөлийн газар 1920-иод онд Овоотын дуган нэртэй үүссэн боловч 1930-аад оны үед устсан байна. Холбогдох эх сурвалж: Гомбодорийн Цэрэндоржийн ярилцлага (1931 онд төрсөн Хэнтий аймгийн Дадал сумын өндөр настан)

Байршлын тайлбар :
Ойн бүсэд: Дуганын хөндийд, хойд талдаа Эрхэт овоо, баруун урд талдаа Сант хаан уул, Агасан дээд нарс гэж нэрлэдэг газар, баруун талаараа гол урсдаг. Сант хаан, Эрхэн овоог тахидаг. Сумын төвөөс зүүн хойшоо 52 км-т оршино. Гилбэр дуганы 45 км-т оршино.

GPS хаяг :
North 49° 16’  East 111°  49’

Нийт газрын хэмжээ :
Side1: 10 Side2: 10 Side3: 12 Side4: 11 Side5: 4 Side6: 6

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
2 ширхэг дөрвөлжин дуганын чулуун суурь үлдсэн байна.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
Жамбын Болд Дадал сумын Агац багийн малчин 1943 онд төрсөн. Тус туурийг зааж өгсөн хүн.

Хүснэгтийн дугаар :
ХЭДЛ 097

судалгааны баг :
Team: Ж

Гомбодарийн Цэрэндорж


Аман түүх

Газрын зураг :