Ононгийн халуун рашааны хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Ононгийн халуун рашааны хийд,Наваанжалба,
Ринчений зураг дах дугаар :
0
Сүм хийдийн төрөл :
бусад
Байрлах аймаг :
Хэнтий
Сум :
Батширээт сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Сумын хуучин нэр :
Хөвчийн Жонон вангийн хошуу
Товч түүх :
Хэнтий аймгийн Батширээт сумын Ононгийн халуун рашааны хийд Ононгийн халуун рашааны хийд буюу, Наваанжалба хийд нь хуучнаар Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт, сумын төвөөс баруун хойд зүгт 120 км-т, Онон голын эхэнд, далайн түвшнээс дээш 1450м өндөрт, Их Хэнтийн уулсын салбар Дуут Яаны хойд талд оршдог. Аман эх сурвалжид:Ононгийн халуун рашааныг эрт үеэс ашиглаж ирсэн бөгөөд Анхдугаар богд өндөр гэгээн Занабазар, Сэцэн хан Шолой, аграмба Нанзаддорж зэрэг зэрэг түүхэн хүмүүс бараалхаж байжээ. XVIII зууны үед рашаан 108 худагтай, нэг өвөлд 600- 2100 орчим хүн ирж, бараалхан биеэ ариусган өвчнөө эдгээдэг байжээ. Уг рашааныг түшиглэн хурлын газар байгуулсан нь 60- аад лам хурдаг. Наваанжалба гэдэг байнгын хурал бүхий хурал номын газар байжээ. 1978 онд рашаанчдад зориулсан 2 өрөөтэй хушин байшин барьж, 1990 онд Наваанжалба дуганыг, 2003 онд Баатарын худгийг сэргээн засварласан байна. Холбогдох эх сурвалж -Ононгийн халуун рашаан / Танилцуулга /
Байршлын тайлбар :
Онон голын эхэнд далайн түвшнээс дээш 1450 метрт их Хэнтийн уулсын салбар Дуут яаны хойд талд оршдог. Онон голын хойд эрэгт Батширээт сумаас баруун хойд зүгт 120 км-т оршдог.
GPS хаяг :
North 48° 56’ East 108° 49’
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
1978 онд рашаанд сувилуулагчдад зориулан 2 өрөөтэй хушин байшин барьж, 1990 онд Наваанжалба дуган 2003 онд Баатарын худгийг сэргээн заварласан.
Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Ононгийн халуун усны рашааныг эрт үеэс ашиглаж ирсэн бөгөөд Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар ,сэцэн хан Шолой,аграмба Нанзаддорж зэрэг түүхэн хүмүүс бараалхаж байсан.
Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Ононгийн халуун усны рашааныг эрт үеэс ашиглаж ирсэн бөгөөд Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар ,сэцэн хан Шолой,аграмба Нанзаддорж зэрэг түүхэн хүмүүс бараалхаж байсан.
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Date of Reviving:
хуучин хийдийн лам нар
60 орчим
Тэмдэглэл :
17-р зууны үед рашаан нь 108 худагтай 60-аад лам хурдаг. Наваанжалба гэдэг байнгын хурал бүхий том дугантай. Нэг өвөлд 600-1200 орчим хүн ирж биеэ ариусган өвчнөө эдгээдэг байжээ.
Хүснэгтийн дугаар :
ХЭБШ 080
судалгааны баг :
Team: Ж