Шадавчойнхорлин
Read in English
Сүм хийдийн нэр :
Шадавчойнхорлин,
Ринчений зураг дах дугаар :
520
Ринчений жагсаалт дах нэр :
Лүнгийн хийд
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Хэнтий
Сум :
Батноров сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Сумын хуучин нэр :
Сэргэлэн гүний хошуу
Товч түүх :
Хэнтий аймгийн Батноров сумын Шадавчойнхорлин хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Сүжигт бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Батноров сумын нутаг, тал хээрийн бүсэд, хойд талаараа Идэр баян, зүүн хойгуураа Цогбадрах , зүүнтээ Төмстэй, зүүн урдуураа Өндөрхаан, баруун урдуураа Дулаан, баруун талаараа Баян-Овоо Буян-Арвижих уулаар хүрээлүүлэн Хэрлэн голын ар хөвөөнд Шадавчойнхорлин буюу Лүнгийн хийд оршиж байжээ. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т уг хийдийн тухай ийнхүү тэмдэглэгджээ: Сэргэлэн гүн Дугарсүрэнгийн хошууны хүрээ хийдийн эх үүсвэр нь Энх-Амгалангийн дөчдүгээр (1701) онд анх удаагийн засаг Гэндэнгийн үед Цогчэн, Ганжуур зэрэг дацан хурал байгуулсан нь удаа дараагийн засаг нараас одоо хүртэл Дээдийн шавдан бататгах ба олон амьтны тусад дуган сүм байгуулан лам нарыг суулгаж өдөр тутам хурал ном хуруулсаар буй. Одоо Цогбадрах уулын өвөрт нутаглана. /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд: Сэргэлэн гүний хийд буюу Шадавчойнхорлин хийд нь 1762 онд Засаг Сэнгэравдан, хошууны гэлэн Жамъян нарын санаачлагаар Цогбадрах уулын баруун урд өвөрт байгуулагдсан бөгөөд Цогчэн дугантай, 108 ламтай, Жасын нийт эд хогшлын үнэ 1700 төг байжээ. Аман эх сурвалжид: Хийдийн гол шүтээн нь Говийн Лха байсан бөгөөд хурлын нэг дугантай, жастай, шүтээний дугантай байжээ. Хийдийн тэргүүн нь Гэндэн да лам гэж байсан. Холбогдох эх сурвалж: -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 -Батноров сумын түүхэн товчоо, Н. Лувсандорж, Б. Өлзийсайхан, Улаанбаатар 2003 он -Дашцэрэнгийн Далхжавын ярилцлага (1944 онд төрсөн Хэнтий аймгийн Батноров сумын өндөр настан) -Далхжав гуайн ээжийн ярилцлага (1924 онд төрсөн Хэнтий аймгийн Батноров сумын өндөр настан)
Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд:Хойд уул Идэрмэг Баян уул ,Зүүн хойд уул Цог бадрах /тахилгатай/ зүүн талынх нь Төмстэй уул Хэрлэн голын ар хөвөөнд зүүн урд Өндөр хаалга гэдэг уул,урд талдаа Баруун хаалга,баруун урд Дулаан гэдэг уул баруун талд Баян-овоо,Буян арвижах уул /тахилгатай/
GPS хаяг :
North 48° 06’ East 111° 48’
Нийт газрын хэмжээ :
Side1: 15 Side2: 17 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Гол туурийн овгор чулуун суурь номын байшингийн туурь ,лам нарын сууцны туурь зэрэг үлдсэн байна.
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Date of Reviving:
Тэмдэглэл :
Баруун хойно Багачуулын овоо,баруун хойноо Сэртэн гэдэг уултай баруун Баянханыг лам нар тахидаг хар улсууд гардаггүй.Батноров сумын төвөөс баруун урагш 70 км-т оршино.Идэрмэг бригадын төвөөс 20-км-т байдаг.
Хүснэгтийн дугаар :
ХЭБВ 106
судалгааны баг :
Team: Ж