Голын дацан
Read in English
Сүм хийдийн нэр :
Голын дацан,Аралын сургууль,Аралын сургууль,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
28
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Мянгадын хүрээ
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Ховд
Сум :
Мянгад сум
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Хуучин хошууны нэр :
Ховдын хязгаар, Мянгад хошуу
Товч түүх :
Ховд аймгийн Мянгад сум. /Мянгадын хүрээ буюу Голын дацан/ “Дондовганданпилжээлин” сүм, “Түгдэвганданпилжээлин “сүм Анх Мянгадын хошуу нутгийн гол үндсэн хүрээ болох Мянгадын хүрээг байгуулсан тухай түүхийн эх сурвалж баримтад “...Мянгад ястаны нутаг хошуунд сүм хийд анх үүссэн нь:хошуу нутгийн төв Жанчитын хар өвөр гэх газар ХIY жарны гал морин жил /1846 он/-д Чогчин хурлын дуган барьж сүм хийдтэй болж, Гомбо сахиусыг гол шүтээн болгон тахиж жас жав үүсгэжээ.18 жил болоод газар нутгийн шинж байдал тохирох үгүй хэмээн нүүж хуучин дуганыг эзгүй орхиод 1864-1876 он хүртэл 12 жилийн турш эсгий гэрээр нүүдэллэн явж бурхан шүтээнээ тахиж байжээ.1876 онд Түгж ханбо, Жигжид гавж зэрэг 100 гаруй лам энэ хүрээнд сууж ном уншин байв. Энэ үед Бүгдийн дарга байсан Шагдар Түгж Ханбо нар нийт ард олны хандив туслалцаатайгаар хөрөнгө цугларуулан Чогчин, Цаннид хоёр дацангийн дуган сүмийг жас сангийн хамт Ховд голд байгуулаад Чойр хурлыг тогтмол хуруулсан. Энэ үеэс Мянгадын гол хүрээг “ Голын дацан” гэж нэрлэх болсон...” хэмээсэн баримт Үндэсний төв архивт хадгалагдаж байна. 20-р зууны эхээр энэ хүрээ нь 2 сүм дугантай, 100 гаруй ламтай, 2 жастай бэсрэгхэн хүрээ байжээ. Уг хүрээ 1937 оны үед бүрмөсөн хаагдсан ба одоо уг хүрээний хоёр дуганы тууриас бараг юу ч үлдээгүй байна.
Байршлын тайлбар :
Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн нутаг Ховдын голын зүүн хөвөөнд Хан хөхийн нурууны баруун суганд байрлана. Ховд голын хөвөөний дэрс, сахилдаг бүхий элсэрхэг эрэг орчмын газар юм. 1948 оноос 1990-д оны дунд үе хүртэл багийн төв, бага сургууль байрлаж байв. Одоогоор суурин газар үгүй. Хамгийн ойр байх Мянгад сумын төв 37 км, зүүн талд 30 км газарт төрийн тахилгат Алтан хөхий уул бий.
GPS хаяг :
North 48° 29’ East 091° 39’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 400 Side2: 200 Side3: 6 Side4: 6 Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
1948 онд Голын дацангийн суурин дээр бага сургууль бүхий багийн төв байгуулагдаж хэд хэдэн барилга барьж ашиглаж байсан учир түүхэн газрын ор суурийг балласан байгаа. 1990 оноос хойш тэнд байсан барилгуудын ихэнхийг нураан эвдэж, нутгийн ардууд буулган авсан нь Дацангийн суурь улам алга болоход хүргэжээ. Гэвч газар дээр нь очиж үзэхэд дацангийн туурийн зарим хэсэгт хуучин хэрмийн үлдэж, барилгын туурь, гэрийн чулуун шал зэрэг цөөхөн ул мөр бий. Туурийн баруун өмнө талд 11 метр орчим, 1-1,2 метр өндөртэй хуучин дацангийн хэрэмний үлдэц байна. Энэ нь барьсан тоосго, өрсөн байдал, элэгдлийн хэмжээ, барилгын аргаараа ялгарч харагдана. Энэ хэрмийн үлдэгдэл хэсгийн дотор талд нэгэн Монгол гэрийн чулуун шалны үлдэгдэл хэсэг буй. Голын хавтгай чулуугаар шигтгэн хийсэн гэрийн чулуун шатны зүүн талын хаалганы дотор талын хэсэг нь үлдсэн. Бусад хэсэг нь элсэнд дарагджээ. Энэ хэсэгт сүүлийн үед ямар нэгэн барилга байгууламж бариагүй. Туурийн зүүн хойт хэсгийн хэд хэдэн газарт хуучин цагийн хэрмийн ул мөр, жижиг барилга байшин, гэрийн бололтой туурь, үлдэц, овгор шороо зэрэг хадгалагджээ. Сүүлийн үеийн нураагдсан барилгын зүүн, баруун талд нь дацангийн үеийн бололтой жижиг барилга, байшин, гэрийн бололтой туурь үлдэц, овгор шороо байгаа. Одоо тэнд нутгийн иргэдийн мал хотлон хэвтэж байна. Туурийн зүүн талд хоёр ч хэсэг газарт малтлага хийсэн. Нутгийн иргэд эдгээрийг 1949-1950 оны орчим малтаж, олон тооны судар ном гаргаж байсны ул мөр гэдэг. Туурийн гол хэсэгт залгаатай гурван жижигхэн хуучин барилгын туурь, овгор шороо, суурийн чулуу бий. Яг тэдгээрийн эргэн тойрон олон барилга баригдсан боловч тэдгээрийн дээр нь сүүлийн үеийн барилга баригдаагүй тул түүнийг Дацангийн гол дугана байсан байж магадгүй хэмээн үзсэн. Нутгийн хүмүүс энэ талаар тодорхой мэдэхгүй байна. Голын дацангийн туурь, ул мөр богино хугацаанд бүрэн арилах байдалтай байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1860-аад он
1830-аад он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
100 гаруй лам
100 орчим лам
Хүснэгтийн дугаар :
ХОМД 111
судалгааны баг :
Team А