Найдан дацан

Read in English

Сүм хийдийн нэр :
Найдан дацан ,Шаварууд,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Найдан дацан

Төвд нэр Уайли:
*gnas brtan grwa thang

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
27

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Найдангийн хүрээ

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Ховд

Сум :
Мянгад сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Хуучин хошууны нэр :
Чандмань уулын аймаг /Мянгадын хошуу/

Товч түүх :


Ховд аймгийн Мянгад сум. Найдангийн хүрээ: / жасаа хурал / Лайчин дацан 1870-аад оны сүүлчээр Мянгадын гол хүрээ Голын дацанг Ховд голд суурьшисны дараа жилээс буюу 1877 оноос Мянгадын гол хүрээний лам нараас арав гаруй лам гавж Чойбсангаар удирдуулан тасарч гараад Ховд голын Цагаан булангийн хойт талд Лайчин дацан гэдгийг байгуулж хурал ном хурах болжээ. Энэ хурлын газарт “ Голын дацан”-гаас Ядам бурхан авч тахиад 2 адуу, 20 тэмээ 80 гаруй үхэр, 210 хонь, 90 ямаатай бүгд 400 орчим малтай Лайчин хурлын жасыг байгуулж явсан гэдэг түүхтэй. Уг жасаа хурал нь 1934, 1935 он хүртэл хураад үйл ажиллагаа нь хаагджээ. Уг хурлын талаар өөр мэдээлэл байхгүй байна. / Тагнуулын ерөнхий газрын архив ФА-1, д – 3 , хн – 59 /

Байршлын тайлбар :
Найдан дацангийн туурь Ховд аймгийн Мянгад сумын нутаг Сундуйлийн голын дунд хэсэгт голын хойт эрэгт байрлалтай. Хойт талдаа Жанцантын улаан уул, өмнө талдаа Мандалтын улаан уул бий. Дундуур нь Сундуйлийн гол урсана. Мандалтын оройд Алтайн 13 сан тавьж байгаль дэлхийгээ шүтэж байсан уламжлалтай байна. Сундуйлийн голын эхэнд төрийн тахилгат Алтан хөхий уул байдаг. Алтан хөхийг эртнээс нааш тахиж иржээ. 2004 оноос ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай болгосон, тахилгад Мянгад, Увсын Өлгий, Өмнөговь сумын иргэд хамтран оролцдог.

GPS хаяг :
North 48° 52’  East 091°  46’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 112 Side2: 226 Side3: 865 Side4: 108 Side5: 270 Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газрын одоогийн байдал нь нуранги балгас болон бүрэн эвдэрсэн, туурийн зүүн өмнө, зүүн, зүүн хойт талд хэсэг бусаг багавтар шавар үлдсэн, баруун өмнөд хэсэгт нь чулуугаар малын хороо, хашаа барьсан айлууд хаваржина. Туурийн дээр барьсан малын хашааг 2000 оноос барьж эхлэн, хаваржаа болгожээ. 1979-1980 оны үед дацангийн хэрэм бүтэн байсан. Тэр цагаас хойш аажим аажмаар нурсаар малчид чулууг нь авч хашаа хороо барихаар ашигласаар байгаад устсан. 1959 онд Мянгад сумын Алтанбулаг нэгдэл энд байгуулагдан дацангийн дэргэд байрлаж байсан түүхтэй. Энэ үед Найдан дацангийн дэргэд шинэ байгуулагдсан нэгдэл хэсэг хугацаанд байж байгаад нүүсэн. гэхдээ дацангийн хашаа хороог эвдэж сүйтгээгүй байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1905 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Өндөр дуганы лам | Ярилцлагын дугаар: 001

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
50 орчим лам

Хүснэгтийн дугаар :
ХОМД 074

судалгааны баг :
Team А

Газрын зураг :