Бургасны хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Бургасны хийд,Бор бургасны хийд,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
33

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Цагаан бургасны хийд

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Ховд

Сум :
Зэрэг сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Хуучин хошууны нэр :
Ховдын хязгаар Захчин хошуу

Товч түүх :


Ховд аймгийн Зэрэг сум. Цагаан бургасны хийд Уг хийдийг Төгрөгийн хүрээнээс тасарч 1864 онд Буур гол хэмээх газар байгуулсан байна. Лхам бурхныг гол шүтээн болгож тахих болжээ. Энэ дацанг Улиастайн дацан гэж өөрөөр ч нэрлэдэг байв. Энэ хүрээнд Чойр хурна. Мөн цам гардаг. Бас Рашаатын хурал гэж Хайлан хурдаг хурал байсан. Уг хийд нь 1930-аад оны үед 60 шахам ламтай, 3 дацантай бага шиг хийд байж байгаад хаагдсан байна.

Байршлын тайлбар :
Хар ус нуурын адаг, Зэрэг голын баруун хаяа нь элсэрхэг хөрстэй дэрс, харгана багшран ургасан нутаг юм. Зун, намрын цагт өвс ургамал сайнтай. Малчид зунаас бусад цагт нутаглана. Зэргийн голын хаяанаас дотогш 5 км газар хүрээний туурь бий. Зэрэг сумын Бургас багийн төв юм. 1960-д оны үед энэ багийн төв хүрээний туурин дээр байгуулагдсан. Ойр хавьд тахилга шүтлэгтэй газар мэдэгдээгүй.

GPS хаяг :
North 47° 10’  East 092°  44’

Нийт талбайн хэмжээ:
Side1: У500 Side2: Ө500 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Бургасны хүрээний туурин дээр Бургас буюу Зэрэг сумын 2-р багийн төв байгуулагдсан учир түүхэн газрын ул мөр нэлээд эвдэгдсэн. Үүний хамт голын хаяа газар учир сүүлийн жилүүдэд элсний нүүдэл их өртсөн нь бас муугаар нөлөөлж байгаа. Гэхдээ хүрээний барилгаас зарим нэгэн газар хананы үлдэгдэл үлдэж хоцорчээ. Хүрээний хуучин барилга байшинг нураан багийн төвийн барилга, байшин, ардуудын амбаар сав хийхэд ашиглажээ. Гэхдээ хүрээний гаднах хэрмийн зарим хэсэг нураагүй үлдсэн буй. Ийм нураагүй хэсэгт хашааны үүд гарган Малын хашаа саравч болгон ашиглажээ. Түүнийг адууны хашаа гэнэ. Адуу хашиж дэллэж байснаас ийн нэрлэгджээ. Социализмын үед зарим газраараа 50 см өргөнтөй, 4 метр илүү өндөртөй байна. Эдүгээ нэлээд багахан нурсан буй. Хашааны үлдэгдэл тоосго, түүнийг өрсөн байдал, бүтэц зэрэг нь оройн дэргэд байх сүүлийн үеийн барилга байшингаас ялгарна. Үүний зургийг бид авсан. Нутгийн иргэд энэ хана хэрмийг Бургасны хүрээний хуучин барилгын үлдэгдэл мөн гэж баталдаг. Дэргэд нь нэгэн жижиг барилга байсныг нэг жилийн өмнө нураан эзэн нь тоосго шаврыг авч зөөвөрлөн оджээ. Эдгээрээс өөр хуучин туурь үлдэж хоцроогүй. Харин хашааны өмнө талд 20 орчим метр газар хүрээний лам нар ууж байсан булгийн ус бий. Ноёны булаг гэж нэрлэнэ. Хүрээг тарааж, лам нарыг баривчлах үед энэ булагт олон тооны бурхан шүтээн, хонх, хөөрөг хийсэн ажээ. Одоо ч байгаа гэж ардууд итгэдэг. Харин түүнийг ухаж төнхөвөл булаг ус догширно гэж үзээд ойртдоггүй. Тийм тохиолдол нэг биш удаа гарч хүмүүс гай зовлонд учирч байсан гэнэ. Энэ хүрээ захчин нарын хамгийн том хүрээ байсан ид хөгжлийн үедээ 500 илүү ламтай байсан гэнэ.

Сүм хийд байгуулагдсан он :
1838 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
360 орчим лам

Хүснэгтийн дугаар :
ХОЗР 108

судалгааны баг :
Team: Б

Газрын зураг :