Цагаан арын хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Цагаан арын хүрээ,Суурингийн хүрээ,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
0
Сүм хийдийн төрөл :
бусад
Байрлах аймаг :
Ховд
Сум :
Дарвин сум
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Хуучин хошууны нэр :
Засагт хан аймаг
Байршлын тайлбар :
Ховд аймгийн Дарвин сумын Мөрөн багийн нутаг Сутай хайрхан уулын баруун хойт талд Цагаан ар гэдэг өндөр уулын өвөрт хуучин хүрээний туурь бий. Хүрээний туурийн өмнө зүгт (ертөнцийн зүгээр бол зүүн хойт талд) Хөвхөрийн гол Тунгалагийн тал руу түрэн орсон өргөн хөндий бий. Хүрээний ар талд лам нарын тахиж байсан Цагаан арын овоо бий. Ойр хавьд төв суурин газар үгүй. Мөрөн багийн малчид зуны цагт нутаглана.
GPS хаяг :
North 46° 49’ East 093° 23’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 23 Side2: 32 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Цагаан арын хүрээний туурь нэлээд сайн хадгалагдан үлдсэн. Гол бололтой цогчин дуганыг шавар, тоосгоор барьсан нь мэдэгдэнэ. Нурсаны дараа суурин дээр нь шар шавар, тоосгоны үлдэгдэл хоцорсон нь холоос цайран харагдана. Дэргэд нь очиход туурийн дотор байдал тодорхой, дөрвөн тал болон дөрвөн өнцөгтэй овгорууд байхаас гадна туурийн урд талын хоёр өнцөгт олон тооны чулуунууд үлдсэн. Хоёр өрөө эсвэл залгаа байсан бололтой хоёр байшингийн туурь тод байгаа. Үүнээс гадна гол дуганы баруун өмнө талд 1,1 метр өндөр барилгын хананы тоосгон хэсэг хадгалагдсан байгаа. Мөн хүрээний гадуур хашаа, бусад байшин барилгын болон гэрийн туурь бий. Лам нарын усны хэрэгцээгээ ханган ууж байсан худгийн ул мөр зүүн урд талд нь байгаа. Нутгийн хүмүүс Ноёны худаг гэдэг юм байна. Энэ худаг хүрээг тараах үед дарагдсан учир хүмүүс ухаж төнхөлгүй байснаа социализмын үед дэргэд нь шинээр худаг малтан гаргаж ашиглах болжээ. Хүрээний эгц ар талд лам нарын тахиж байсан Цагаан арын овооны үлдэгдэл байгаа. Овоонд ганц нэгэн хадаг уясан байдалтай. Гадны хүмүүс энэ овоонд очихыг нутгийн хүмүүс төдийлөн таашаахгүй.
Сүм хийд байгуулагдсан он :
1800-аад он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар: 001
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
60 орчим лам
Хүснэгтийн дугаар :
ХОДР 104
судалгааны баг :
Team А