Хар цохион хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Хар цохион хүрээ,Гүн худгийн дугана,

Ринчений зураг дах дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Ховд

Сум :
Буянт сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Ховдын хязгаарын Тариачин хошуу

Байршлын тайлбар :
Ховд аймгийн Буянт сумын нутаг Хар цохио гэдэг газар нь Хар ус нуурын баруун биед Алтайн нурууны салбар уулсын бэлд байх ямаан харгана голлон ургасан элсэрхэг хөрстэй намхан толгод бүхий газар юм. Энэ газар Алтайн нурууны дунд бүсэд хамаарна. Ойр хавьд урсгал ус, нуур цөөрөм байхгүй. Хүн, мал бүгд худгийн усаар амь зууна. Ховд хотоос 25 км, Буянт голоос 20 орчим км зайтай. 1950-д оны үеэс хуучин хүрээний туурин дээр Бяунт сумын Хар цохио багийн төв байгуулагдсан байна. Хүрээний лам нарын тахиж байгаад хожим нурж алга болсон овооны үлдэгдэл бий.

GPS хаяг :
North 47° 48’  East 091°  40’

Нийт газрын хэмжээ :
Side1: 6 Side2: 6 Side3: 3,50 Side4: 10 Side5: 11 Side6: 16

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
1950-оны үеэс хүрээний туурин дээр багийн төвийг байгуулахдаа хүрээний гол тууриас арай хойно Хар цохио нэртэй уулын бэлд байгуулсан. Багийн төвийн гол барилга нь контор, соёлын төв, халуун ус зэрэг байжээ. Тэдгээр барилгууд хүрээний гол тууринаас 300-500 орчим метр зайтай баригдсан учраас хуучин хүрээний тууринаас хэд хэдэн жижиг барилга, нэгэн гэрийн чулуун шалтай буурь хадгалагдаж үлдсэн. Харин хүрээний барилгуудыг нураан чулуу, тоосго, шаврыг багийн төвийн барилгыг барихад ашигласан байна. Иймээс туурин дээр зөвхөн чулуун голдуу туурь, суурийн үлдэгдэл бий. 1990-д оноос хойш багийн төвийн барилгуудыг нутгийн иргэд хувьчлан авч нураан зөөсөн ихэнх нь эвдэрч, ганц нэгэн жижигхэн барилга үлдсэнийг иргэд эд хогшил хадгалах агуулах болгосон. Гэхдээ эдгээр барилгууд хүрээний бус хожим багийн төвд баригдсан барилга болно. Сүүлд багийн төвд гаргасан худаг дарагдан ажилгүй болжээ. Одоо зун, намрын цагт малчин айлууд хуучин багийн төвийн баруун урд талд шинээр гаргасан худгаас ус авч уудаг.

Сүм хийд байгуулагдсан он :
1880 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1950-д он - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
30 лам

Тэмдэглэл :
1. Ховд аймгийн Буянт сумын нутагт Хар цохионы энгэрт хүрээ байрлаж байсныг нутгийн ахмадууд мэдээлсэн. Хар цохио гэдэг нь хүрээ байрлаж байсан газрын нэр юм. Зарим хүмүүс Гүн худгийн дацан гэдэг нэрээр мэдээлж байгаа. Хүрээний лам нарын гаргасан худан гүнзгий ундарга сайтай байснаас ийн нэрлэх болсон гэдэг. Энэ хүрээний тухай проф. Б.Ринченгийн бүртгэлд ороогүй байгаа. Ховд аймгийн Буянт сум Манжийн засаглалын үед Буянт голын хөндийд албан хэрэгцээний тариа тариулахаар Засагт хан аймгийн нутгаас нүүлгэн ирүүлсэн иргэд голлосон Тариачин хошуунаас үүсвэрлэн байгуулагджээ. Иймээс энэ сумын нутагт халх нар голлон нутаглаж тэдний шашин мөргөлийн газар байгуулагдаж байлаа. Анхлан бидэнд газрын нэрээр Хар цохион хүрээ байсан гэж мэдээлсэн боловч 1950-д оны дунд үе хүртэл Гүн худгийн дугана гэсэн нэр хадгалагдаж байсан бололтой юм. 1939 онд төрсөн нутгийн уугуул Агваандорж, Самбаллхүндэв нар энэ талаар ярьж байна. 1940-д оны сүүлчээр Самбаллхүндэв гуай 10 орчим насандаа уг хүрээний (дуганы) нураагүй үлдсэн зарим барилгын дотор нүүдэл хийж явахдаа орж тоглож байснаа санаж байгаа. 1950-д оны сүүлээр орон нутагт ХААН-д байгуулагдах үеэр дугана болно бусад барилгуудын нураасан ажээ. Хаагдахаас нь өмнө тэнд 30-40 орчим лам нар сууж байсан мэдээ байна.

Хүснэгтийн дугаар :
ХОБУ 089

судалгааны баг :
Team: Б

Газрын зураг :