Бодончийн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Бодончийн хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
43

Ринчений жагсаалт дах нэр :
Бодончийн хүрээ, Гүн толгойн хүрээ, Дашпунцаглин

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Ховд

Сум :
Алтай сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Ховдын хязгаар, Булган-Мандал хошуу

Товч түүх :


Ховд аймгийн Алтай сум, Бодончийн хүрээ / Гүн толгойн хүрээ Дашпунцаглин хийд / Манжийн Сайшаалт Ерөөлтийн арванхоёрдугаар он буюу 1807 оны гал туулай жил одоогийн Алтай сумын нутаг Гүн Толгой гэдэг газар Бодончийн хүрээг үүсгэн байгуулжээ.Энэхүү Гүн толгой нь одогийн Алтай сумын төвийн ойролцоох Хөх толгой, Алаг толгойн хоорондох газрыг хэлдэг байв. Уг хүрээний Зуу шүтээн нь Ар Халхын Жавзандамба хутагтаас Рабжулын залж ирсэн жамгон Майдар бурхан болно. Бодончийн хүрээ нь 20-р зууны эхэн үед 6-8 сүм дугантай 140-өөд ламтай хүрээ байж байгаад 1935 оны үеэс хурал ном нь бүрмөсөн таржээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч. Банзрагч, Б. Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2.Ж.Цолоо, Б. Батжав “ Арвангурван сангийн орон “ УБ 2004

Байршлын тайлбар :
Монгол Алтайн нурууны өвөр талд Бодончийн хавцлын эхнээс эх авч Алтайн цаадах их говийг чиглэн одох Бодонч голын хөвөөн дээр Ховд аймгийн Алтай сум байрлана. Бодончийн гол нь Алтайн нурууны дундах хоёр талаараа уулаар хүрээлэгдсэн сүрлэг хавцлын дундуур урсдаг учир Бодончийн хавцал гэж нэрлэжээ. Алтай сум газар нутгийн хэмжээгээр улсын хэмжээгээр хоёрдугаарт ордог том сум бөгөөд сумын төв байгаа хуучин хүрээний түр хугацаанд сууршиж байсан энэ газар нь их говийн дархан цаазат газрын бүсэд хамаардаг байна. Сумын төвөөс дээш 2 км газарт Цагаан овоо гэдэг тахилгатай газар буй.Бодончийн гол доошлон урсах замд Хавцал эхлэхийн өмнөхөн туурь буй учир зарим хүмүүс Бодончийн хавцлын эхэнд байдаг гэнэ.

GPS хаяг :
North 46° 27’  East 092°  27’

Нийт газрын хэмжээ :
Side1: 100 Side2: 250 Side3: 15 Side4: 25 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газрын хашааны гадуур хэрэм бололтой хад зөөвөрлөн зассан чулуун гортигийн ором маш тод харагдана. Чулуун гортигийг уулын хөх өнгийн жижгэвтэр чулуугаар зассан. Сумын төвийн буурин дээр байрлаж байсан Бодончийн хүрээний тууринаас үлдэж хоцорсон ул мөр огт харагдахгүй. Ахмадуудын ярьж байгаагаар 1940-д оны дунд үед хүрээний хуучин барилгуудаас гурван байшин дугана үлдэж хоцорсон байсныг сумын төвийн агуулах склад болгон ашиглаж байжээ. Мөн лам нарын хүрээний хог гэж нэрлэсэн том хэмжээний овоо (хогийг нь шороогоор дарсан) байсан бөгөөд хожим цэвэрлэн зайлуулжээ. 1970-д оны сүүлээр сумын төвд шинэ халуун усны барилга барих, сургуулийн хичээл туршлагын талбай хагалах, соёлын төвийн барилгын суурь ухах зэрэг их хэмжээний ном судар, бурхан тахилын зүйлс гардаг байсныг өгүүлдэг. Тэдний нотолж байгаагаар сумын халуун ус, конторын барилга, худалдаа бэлтгэл ангийн контор, дэлгүүр, соёлын төв, хүүхдийн цэцэрлэг, цэнгэлдэх хүрээлэн зэрэг албан газруудын барилгыг хуучин хүрээний туурин дээр барьжээ. Сумын төвд бид нэлээд удаан хугацаагаар явж, эрж хайсан боловч хүрээний бололтой барилгын туурь олж харсангүй. 1945 оны үеэс энэ газарт ирж байршсан Алтай сумынхан социализмын үед Бодончийн хүрээний хуучин туурийг сайн “арчжээ”. Одоо хүн амын оюун санаанаас арчигдаж байна. Олон жилийн соёлыг ул мөргүй арчисан “коммунизмаас” айдас төрнө.

Сүм хийд байгуулагдсан он :
1808 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1930 он - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
500 гаруй лам

Тэмдэглэл :
1-2. Проф.Б.Ринчений бүртгэлд “Бодончийн хүрээ”- Гүн толгойн хүрээ- Дашпунцагллин нь Алтай сумын төвд хэмээн тэмдэглэсэн. Харин бидний Бодончийн хавцлын эхэнд олж очсон энэ хүрээний хуучин туурийн талаар тэмдэглээгүй. Нутгийн иргэд захчин хошууны Бодончийн хүрээ энд байсан хэмээн бидэнд заав. Үүнээс үзвэл анх энд байснаа Бодончийн хүрээ нь хавцлын ам буюу Гүн толгой руу нүүж, хожим тэнд Алтай сумын төв байгуулагджээ. 7. Түүхэн газрын хэмжээнд хүрээний гадуур гортигийн үлдэгдэл болон төв хэсэгт нь байх залгаатай байсан бололтой шавран байшингийн туурь зэргийн хэмжээг авч үзэв. Түүхэн газарт маш олон тооны гэрийн буурь байгаа (30 орчим) дундаж диаметр нь 3,5-4 метр, хэд хэдэн жижиг (3) байшингийн туурь мэт шав бас бий. Тэдгээр нь 2-3 метр хэмжээтэй. 11-13. Бодончийн хүрээ XIX зууны эхэн үеэр байгуулагдсан бөгөөд 1937-1938 оны үед уг хүрээний 289 ламыг тоолж холбож байгаад буудсан хэмээн түүхэнд өгүүлсэн байдаг. Нутгийн иргэд 500 илүү ламтай том хүрээ байсан гэж баталдаг.

Хүснэгтийн дугаар :
ХОАТ 092

судалгааны баг :
Team А

Газрын зураг :