Ноёдын хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Ноёдын хурал ,Бор хошууны жас,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
395

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Ноёдын хурал

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Төв

Сум :
Өндөрширээт

Баг :
1-р баг

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Зоригт вангийн хошуу

Товч түүх :


Төв аймаг Өндөрширээт сум. Ноёдын хурал. / Жасаа хурал/ Сумын төвөөс зүүн урагш / бараг урагш/ 30км орчимд Туулын гүүрнээс баруун тийш 3,5 кмт голын баруун бие рүү түрж орсон Бор хошуу хэмээх нүцгэн уулын хойд биед сондгой тасарч ургасан 4 хайлаас модны дэргэд энэ дуганын туурь бий. Үүсгэн байгуулагч нь тодорхойгүй , 19-р зуны сүүлч үед байгуулагдсан гэх энэ жасаа хурал нь мөнх зултай, тахилч ламтай цагийн хурал байжээ. Дулааны улиралд буюу хаврын сүүлч,зун , намрын эхэн саруудад дүйцэн өдрүүдээр Туулын гүний хүрээнээс лам нар гарч ирж хурал хурдаг байжээ. Ихэвчлэн ерөөл, магтаал хурлуудыг хошуу нутаг сүм хийдийн жасын мал сүргийг өсгөн үржүүлэх хүн ардын сайн сайхны төлөө уншдаг байжээ. Цаг цагийн хуралд нь 30 орчим хурдаг байсан Ноёдын хурал 1936 оны сүүлчээр бүрмөсөн хаагджээ.

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд оршино. Өндөр ширээт сумын төвөөс зүүн урагш 30 км-т. Туул голын гүүрнээс урагш 3.5 км–т. Туул голын баруун бие рүү түрж орсон Бор хошуу хэмээх нүцгэн уулын хошууны хойд биед онцгой тасарч ургасан дөрвөн хайлаас модны хойно нэг дуганы туурь байна.

GPS хаяг :
North 47° 17’  East 105°  19’

Нийт талбайн хэмжээ:
Side1: У 8 Side2: Ө 6 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Дуганы туурь баларч үгүй болсон. Нутгийн мэддэг хүнээр заалгаж газарчлуулан дөрвөн хайлаас мод, зүүн талд байх айлын хаваржааны малын хашаагаар баримжаалж очино.

Сүм хийд байгуулагдсан он :
1890-ээд он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
30-аад лам

Хүснэгтийн дугаар :
ТӨШШ 011

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :