Агьтын хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Агьтын хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
372

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Аянгатын хурал, Агитын хурал

Сүм хийдийн төрөл :
мэдэгдэхгүй

Байрлах аймаг :
Төв

Сум :
Zaamar sum

Баг :
Aravt bag

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Цацан Бүрэг уулын хошуу

Товч түүх :


Төв аймаг Заамар сум. Агьтийн дуган Сүүдрийн дуган Заамар сумын төвөөс зүүн хойш 29-30 км-т Аравт багийн төвөөс урагш 8-10 км-т Агьтийн овооны бэлд модны хаяанд Агьтийн дуган хэмээх нэг жижиг модон дуган, мөн сумын төвөөс хойш 41 км Аравт багийн төвөөс урагш 9 км-т Сүүдэр уул хэмээх өндөр хад модтой уулын өвөр бэлд бас нэгэн жижиг дуган тус тус байжээ.Дээрх 2 дуган нь хэзээ хэн ямар зориулалтаар бий болгосон нь тодорхойгүй ба хоёул 1950-иад оны дунд үеэр нураагдсан байна.Мөн энэ 2 дуган нь Б.Ренчиний 1979 онд хэвлүүлсэн “БНМАУ-ын угсаатны зүйн атлас”-ын сүм хийдийн бүртгэлийн жагсаалтад бүртгэгдээгүй байна. /Заамар сумын иргэн Баржингийн хуралд шавилж асан 82 настай Сандаг Алтан гэрэл гуай нартай хийсэн ярилцлагаас 2007.10.22/

Байршлын тайлбар :
Төв аймгийн Заамар сумын төвөөс ялимгүй зүүн хойно 29-30 км газарт ойт хээрийн бүсэд Аравтын багийн төвөөс урагш 8 км. Агьтын даваа хэмээх модот өндөр уулын ар бэлд даваа давах авто замаас зүүн тийш 200 метрт модны хаяаны тавиу дэнжид уагийн хурлын нэг модон дугана байжээ.

GPS хаяг :
North 48° 39’  East 104°  47’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Уг Агьтын хурлын модон дуганы туурь одоогоор өндөр уулын бүсийн өвс ургамлаар хучигдсан учир олдохгүй болсон ба энэ хавийн газрын хөрс нэлээд чийглэг тэгээд уг дугана нь модон байсан учир үлдэгдэл туурь гэх юм байхгүй.

Сүм хийд байгуулагдсан он :
1890-ээд оны сүүл

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Найманы хүрээний унзад Лувсаншарав лам | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
Дөрвөн лам

Хүснэгтийн дугаар :
ТӨЗА 027

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :