Үдлэгийн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Үдлэгийн хүрээ,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
360

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Үдлэгийн хүрээ

Сүм хийдийн төрөл :
бусад

Байрлах аймаг :
Төв

Сум :
Батсүмбэр сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Баатар Вангийн хошуу

Товч түүх :


Төв аймаг Батсүмбэр сум. Үдлэгийн хурал /Даштэгчилэн хийд/ Илдэн гүн Дашдоржийн хошууны нутаг одоогийн Батсүмбэр сумын төвөөс зүүн урагш 12 км-т Үдлэг багийн төвийн гэр хороолллын хойд хэсгийн орчимд энэ хурал төвхнөж байжээ.Үдлэгийн хийдийг үүсэн байгуулагдсан тухай дараах баримт үндэсний төв архивийн сан хөмрөгт хадгалагдаж байна.Үүнд “...Майнай харьяат хошуунд анх байгуулсан”Даштэгчилэн” хийдэд Дээдийн түмэн өлзийн ном уншихаас өөр зүйлийн дацан сргууль үгүй.Энэ хийдийг анх байгуулсан тухай данс хараа харьяа хошууны тамгын газар хадгалагдсан боловч Олноо өргөгдсөний долоодугаар /1917/ онд зун цагийн их салхинд алдагдаж үгүй болсон тул байцаах тэмдэг үгүй болжээ.Засаг гүн Бахай агсаны үед /1731-1743/ байгуулагдсан болов уу хэмээдэг.Энэ хийд Үдлэгийн адаг хэмээх газар нутаглан суужээ...” хэмээн өгүүлжээ.Үдлэгийн хурал нь 3 дугантай, 30 гаруй лам суудаг, Гомбо сахиустай, байнгын хуралтай багавтар хэмжээний хийд байжээ.Мөн энд Хятадын худалдааны пүүс мухлагийн салбартай, тоосго шатаадаг, бааюутай байжээ. /Улсын Үндэсний төв архив ФА-11, д-1, хн-374/

Байршлын тайлбар :
Батсүмбэр сумын төвөөс зүүн урагш 12 км-т 4-р багийн нутаг. Үдлэг багийн төвийн гэр хороолын хойд хэсэгт энэхүү хурлын дуганы туурь байсан байна. GPS given for Batsumber Sum centre

GPS хаяг :
North 48° 22’  East 106°  44’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Дуганын туурь Үдлэг багийн гэр хорооллын айлуудын хашааны хойд хэсэгт байх бөгөөд ул мөр нь бүрэн баларчээ.

Сүм хийд байгуулагдсан он :
1880-аад он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Дагва гавж | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
10-аад лам

Хүснэгтийн дугаар :
ТӨБС 041

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :