Хуцаагийн дугана

Read in English

Сүм хийдийн нэр :
Хуцаагийн дугана ,Хурлын хошуу ,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
447

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хуцаагийн хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Төв

Сум :
Баяндэлгэр

Баг :
нутаг Хуцаагийн хурлын хошуу гэдэг газар

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Дархан чин вангийн хошуу

Товч түүх :


Төв аймаг Баяндэлгэр сум. Хуцаагийн хурал. Баяндэлгэр сумын төвөөс зүүн хойш 20-иод кмт , Багануур дүүргийн төвөөс баруун хойш мөн 20 орчим кмт Хуцаагийн амны дунд бие Хурлын хошуу хэмээх хадан хошууны өвөрт нэг дуган бүхий цагийн хурал байжээ.1880-иад оны үед байгуулагдсан энэ хурал нь Хэрлэнгийн зүүн хүрээний жасаа хурал байсан бөгөөд хаврын дунд сараас намрын дунд сар хүртэл мөн өвлийн адаг сараас хаврын тэргүүн сар гартал хугацааны дүйцэн өдрүүдэд Хэрлэнгийн зүүн хүрээнээс лам нар 20-30уулаа ээлжлэн гарч ирж хурдаг байжээ. Бусад үед мөнх зултай, тахилч ламтай байв. Хурлын үед лам ар ихэвчлэн Ерөөл, Магтаал, Арван хангал болон хошуу нутаг, хүрээ жасын мал сүргийг өсгөх хүн ардын сайн сайхны төлөө номуудыг уншиж байжээ. Уг хурал 1936 оны дундуур хаагдсан бөгөөд нэг дуганыг нь 1938-1939 оны үед нураажээ.

Байршлын тайлбар :
Ой хээрийн бүсэд Багануурын төвөөс 21 км газарт Баяндэлгэр сумын төвөөс зүүн хойш 20 км газарт Хуцаагийн амны дунд талын хойд бие буюу Хурлын хошуу /Хуцаагийн голын хойт эрэгт/ хэмээх хадархаг хошуу бий. Өмнөд талд нь Хуцаагийн гол хэмээх ус тасарсан сайр 30 метр байх ба голын өмнөд талд Өвөр ухна, хойно Ар ухна, Байшин гэх уул байна. Энэ хавь бүхэлдээ Хуцаад багтана.

GPS хаяг :
North 47° 51’  East 108°  09’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Энэ туурийн ул мөр мэдэгдэхүйц үлдээгүй бөгөөд нутгийн хүнээр баримжаалуулан заалган очиход туурь байшингийн чулуу аль аль нь мэдэгдэх боломжгүй чулуунууд өнцөг, шулуун гаргаж байрласан байх ба газарт шигдсэн хуучны модны үлдэгдэл байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1850-иад он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
20-иод лам

Хүснэгтийн дугаар :
ТӨБД 052

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :

Нэмэлт материал