Номун ханы хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Номун ханы хүрээ,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Нинжидолбо
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
306
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Номун ханы хүрээ /Товхор номун ханы хийд, Нинжидолбо номун ханы хийд, Ламайн хийд, Өршөөлийг соёлч хийд/
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Сэлэнгэ
Сум :
Цагаан нуур сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Сумьяа бэйсийн хошуу
Товч түүх :
Сэлэнгэ аймаг Цагааннуур сум. Жигмэддоржийн хүрээ / Товхор номун ханы хийд, Өршөөлийг соёгч хийд/ Хуучин Их шавийн харьяат Ялгуусан хутагт Номун хан Жигмэддоржийн хүрээ нь одоогийн Сэлэнгэ аймгийн Цагаанннуур сумын нутаг Товхор хан уулын бэлд анх 1836 онд шав тавин Цогчин дуган байгуулж Цогчин хурж эхэлснээр үүсжээ.Нутгийн сүсэгтэн олны дунд “Номун ханы хийд” хэмээн нэршсэн энэхүү хийдийг анх үүссэн тухай Улсын төв номын сангийн гар бичмэлийн фондод хадгалагдаж буй нэгэн баримтанд “...Тавдугаар үеийн хувилгаан Нямбуудорж Чин улсын Энх Амгалангийн цагт хар хулгана жил /1672/ Халхын газар хувилгаан гарч яваад Найралт Төвийн арвангуравдугаар /1735/ онд Жанч халсны хойно Зургадугаар үеийн хувилгаан Жамбалдорж Тэнгэрийн тэтгэсний тэргүүн /1736/ онд хувилгаан гарчээ.Төр гэрэлтийн арванзургадугаар /1836/ онд Түмэн өлзийн ном уншихын тулд Товхорхан хэмээх газарт өөрийн хүчээр тавин тасалгаат сүм байгуулж Жибзундамба хутагтын өршөөн хайрласан Ганжуур номыг залж дахиад таван зуу илүү лам нарыг суулгаж мөнхүү сүмд хэмээн нэр шагнан өгчээ.Басхүү лам, банди нарыг захирах тэмдэг бичиж олгон, да лам нэгийг тавьжээ...” хэмээн тэмдэглэсэн байна.1920-иод оны үед Товхор номун ханы хийд нь 450 орчим ламтай Цогчин, Хайлан, Жүд, Дэмчигийн, Сандуйн, Дарь эхийн, Сахиусын гэсэн 6 дуган Зурхай, Манба, Цаннид дацангуудтай сүм суварга нийлсэн бүгд 13-15 барилга байгууламжтай хийд байжээ.Хийдийн лам нар Цам гарах, Майдар эргэх, Нүгнээ сахих, Маанийн бүтээл хийх, Ганжуур эргэх зэрэг хурал номын зан үйлийг тогтмол хийдэг байв.Зуны тэргүүн сарын шинийн 8-нд Товхор хан уулыг тахих бөгөөд 10-нд Майдар эргэж Цам гардаг, зуны дунд сард Маанийн бүтээл хийдэг намрын эхэн сард Хайлан 45 хоног хурдаг намрын дунд сард 7 хоног Ганжуур эргэдэг байв.Номун ханы хийдэд Домын дамжаа Гавьжийн дажаа барьдаг байсан бөгөөд нийт лам нарын тал илүү хувь нь гэлэн цолтой 10 гаруй гавьж цолтон энэ хийдэд сууж байв.Тус хийд нь Эрдэнэ вангийн хүрээ Амарбаясгалантын хийдтэй харилцаа холбоотой ажиллаж байжээ.1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр уг хийдийн хурал ном хаагдсан бөгөөд одоо тус хийдийн сүм дуганы туурь үндсэндээ баларч үгүй болжээ. /Улсын төв номын сан. 9/517 , 3 / , 3 – 305/
Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд Товхонхан уулын өвөрт Цагаан нуурын хөндийд оршино.
GPS хаяг :
North 49° 54’ East 105° 07’
Нийт талбайн хэмжээ:
Side1: Ө400 Side2: У500 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Гол дугана, дацангуудын суурийн үлдэгдэл, хана шавар хэрмийн хана 20-450 см хүртэл /0.2-4.5м/ өндөртэй нэлээд сайн хадгалагдаж үлдсэн байна. Нийт 20 орчим байгууламжтай байснаас ихэнхийнх нь үлдэгдэл тод мэдэгдэж байна. Хятад хөх тоосго, шавар хана, чулуун хавтангууд, баганы чулуун суурь их тохиолдоно.
Сүм хийд байгуулагдсан он :
1836 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes
Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
СЭЦН 023
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Аж ахуйн нэгж байгууллагууд | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Нутгийн иргэд | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Сумын засаг дарга тамгын газар | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
1000 гаруй лам
Хүснэгтийн дугаар :
СЭЦН 023
судалгааны баг :
Team: Б