Хангалын Ноён хутагт ламын хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Хангалын Ноён хутагт ламын хийд,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Ганданчойболлин
Төвд нэр Уайли:
*dga' ldan chos 'phel gling
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
256
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Ламын хийд /Соёлыг илэрхийлэгч Ганданчойболлин/
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Орхон
Сум :
Баян-Өндөр
Баг :
Аймгийн төв, Эрдэнэт хот
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Дайчин вангийн хошуу
Товч түүх :
Булган аймаг Хангал сум. Хутагт ламын хийд Хуучин Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны нутаг одоогийн Булган аймгийн Хангал сумын нутаг буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын зүүн зах уулын Баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хаягдал усан сан-Хиймэл нуурын зүүн эрэгт энэ хийд төвхнөж байжээ. Анх тус хийдийг 1702 оны үед Манжийн хааны зарлигаар бурхны шашныг дэлгэрүүлэхийн тулд байгуулжээ. Хийд байгуулагдсан цагаас хойш 5 удаа Хутагт ламыг тодруулан ширээнд залсан байна. Энэ 5 хутагт гол төлөв орон нутгаасаа тодорч байв. Хамгийн сүүлчийн Хтуагт лам Аръяа нь 1924 онд таалал төгсчээ. Тус хийд нь цогчин, чоймбол, хайлан, бадамёга, мамба, дүйнхор, гүнригийн дацан зэрэг 6 дацантай байсан ба мөн хамгийн сүүлд гүдэнгийн дуган хэмээх сүүлчийн Хутагт ламын шарилыг занданшуулсан шарилын дуганыг босгосон байна. Нийтдээ 130-аад ламтай, 6 аймагтай, Гомбо сахиустай, Богдын хүрээний дэгтэй хийд байжээ. Цам гарах майдар эргэх, хайлан хурах, нүгнээ сахих, ганжуур эргэх зэрэг хурал номын томоохон зан үйлүүдийг тогтоосон хугацаанд хийж заншсан гавжийн дамжаа барьдаг байв. Тус хийдийн лам нар дотроос Жаргал гэгээн, Чимэд цорж, Юндэн лам зэрэг эрдэм чадалтай лам нар олон байжээ. Жил болгоны зуны эхэн сард дэргэдээ байсан Алтанбулагийн рашааны овоо, зуны дунд сард Эрдэнэт уулын овоог тус тус тахидаг байв. Хийдийн лам нар Эрдэнэт уулыг шүтэн биширч томоохон мяндагтан, ихэс дээдэс лам нар Эрдэнэт уулыг 9 эрднээс 6 эрднийг нь хадгалсан баялаг уул боловч хожим дуусч байхгүй болох учиртай уул хэмээн ярьцгаадаг байсан ажээ. 1937 оны сүүлчээр тухайн үеийн төр засгаас сүм хийд лам нарын эсрэг явуулсан бодлогын үрээр Хутагт ламын хийдийн хурал ном хаагдаж хийд орон эзгүйрчээ. Эзгүй болсон хийдийн сүм дуганыг шууд нураалгүй бурхан тахил ном судрыг нь шатааж устгаад харин сүм дуганыг нь ашиглан 1940-өөд оноос мал тууврын дамжин өнгөрүүлэх бааз болгожээ. Өөрөөр хэлбэл 1940-өөд оноос эхлэн ялангуяа дэлхийн 2-р дайны жилүүдэд төвийн аймгийн нутгуудаас хойшоо Орос руу тууж гаргаж байсан малыг энэ баазаар дамжуулан гаргадаг байв. Бүр Ламын хийдийн бааз нэртэй байжээ. Одоо тус хийдийн сүм дуганы туурь уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн технологийн хэрэгцээнд ашиглагдсан хаягдал ус болох Хиймэл нуурын зүүн талын усан доор орж алга болжээ. Харин 1990-ээд оны үеийн нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийн үр шимээр Хутагт ламын хийдийн хурал номын үйл ажиллагаа дахин сэргээгдэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын төв буюу Эрдэнэт хотод байгуулагдан хурал номын үйл ажиллагаагаа үргэлжүүлж байна. /Хутагт ламын хийдэд шавилж асан 95 настай эдүгээ Улаан баатар хотын Дамбадаржаалин хийдэд хурж буй Очиржанцан гуайтай хийсэн ярилцлагаас 2007.08.08/
Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд Орхон аймгийн төв Эрдэнэт хот буюу Баян-Өндөр сумын төвөөс баруун хойд хэсэгт бий. Өмнөд, баруун талд Эрдэнэт УБҮ-н хаягдал хиймэл нуур, түүний далан, хойд зүгт Ингэтийн давааны ам, зүүн талд Эрдэнэт хотын хогын цэг байдаг.
GPS хаяг :
North 49° 05’ East 104° 09’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Туурь бүрэн балаосан. УБЧ-гийн хаягдал бохир уснаас үүссэн хиймэл нуурын зүүн хойд хэсэгт дарагдаж баларсан бол зүүн талаасаа Эрдэнэт хотын хаягдал хогийн цэгийн хойд хэсэгт дарагджээ.
Сүм хийд байгуулагдсан он :
1702 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes
Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
ОРБӨ 007
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Пунцаг лам | Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : Жадамбаа /зээрэмбэ/ | Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : Далхаа лам | Ярилцлагын дугаар: 001
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
150-иад лам хуврага
Тэмдэглэл :
Номч лам Наваан үүсгэн байгуулсан
Хүснэгтийн дугаар :
ОРБӨ 001
судалгааны баг :
Team: Г
