Соодын дацан

Read in English

Сүм хийдийн нэр :
Соодын дацан,Жаргалантын хурал,

Ринчений зураг дах дугаар :
903

Ринчений жагсаалт дах нэр :
Жаргалантын хурал

Сүм хийдийн төрөл :
бусад

Байрлах аймаг :
Говь-Алтай

Сум :
Бигэр сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Товч түүх :


Говьалтай аймаг Бигэр сум. Соодын дацан /Жаргалантын хурал/ Хуучин Засагт хан аймгийн Бигэр номун хан хутагтын шавь нутаг болох одоогийн Бигэр сумын нутаг Жаргалантын булагт байсан Соодын дацан хэмээх дацан нь 19-р зууны дунд үед байгуулагдсан гэх ба тэр үед Хүүхэн хутагтыг залж ирээд Сэрхийн нуруун дээрээс чулуу шидүүлэхэд шидсэн чулуу нь Жаргалант хэмээх булгийн ойролцоо унасан тул тэнд Соодын хийдийг байгуулсан гэх домог байдаг ажээ.Соодын дацангийн Цогчин дуганы нэрийг Дашпэлжээ гэх бөгөөд Гүнрэгийн дуган, Дарь-эхийн дуган, Нандин шүтээн гэсэн дугануудтай байжээ.Улаан сахиус шүтээнтэй бөгөөд энд ойролцоогоор 100 орчим лам суудаг байсан байна.20-р зууны эхээр уг дацангийн тэргүүн лам нь Жамбал гэж ихээхэн эрдэм номтой гавьж байсан ба Засагт ханы номын багш нь байсан гэдэг.Энэхүү Соодын дацан нь 1936 оны сүүлчээр хаагдсан бөгөөд дацан хийд төвхнөж байсан энэ орчимын газар нь равнайлагдаж номын абшиг шингэсэн газар тул Бигэр сумын төвийг энд анх газар сонгож байгуулсан түүхтэй.Уг Соодын дацан нь Б.Ренчиний 1979 онд эрхлэн хэвлүүлсэн “БНМАУ-ын угсаатны зүй хэл нинжлэлийн атлас”-ын 903 дугаарт Жаргалантын хурал гэсэн нэрээр тэмдэглэгдсэн байна. /Бигэр сумын БОХ-ын улсын байцаагч Мөнхбаяр гуайтай хийсэн ярицлагаас 2007.08.21/

Байршлын тайлбар :
Бигэр сумын ойролцоо намагт шигдэж бараг ул мөргүй болсон.

GPS хаяг :
North 45° 43’  East 097°  10’

Нийт газрын хэмжээ :
Side1: 40 Side2: 40 Side3: 40 Side4: 40 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Чулуун суурь бүдэг бадаг мэдэгдэнэ.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
15 орчим

Хүснэгтийн дугаар :
ГАБГ 097

судалгааны баг :
Team: Б

Газрын зураг :