Урианхайн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Урианхайн хүрээ,Маяагийн дугана,

Ринчений зураг дах дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Баян-Өлгий

Сум :
Дэлүүн сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Алтайн Урианхай /Мээрэнгийн хошуу /

Байршлын тайлбар :
Монгол Алтайн нурууны нэгэн том салбар болох Хөх сэрхийн нурууны ар биед Дэлүүн, Буянт гэсэн хоёр том гол бий. Дэлүүн голын сав газарт баруунаас зүүн тийш сунаж тогтсон их өргөн хөндий бий. Энэ хөндийг Хүйсийн хөндий гэнэ. Нутгийн аялгаар Хийсийн хөндий гэнэ. Хөндийд Казак айлууд зусаж намаржина. Хөндийд буй Тахилт хэмээх уулын зүүн хойд хэсгийн байрлалтай жижиг толгойг Маяагийн толгой гэж нэрлэнэ. Маяа толгойн зүүн талд хүрээний туурь бий бол баруун талдаа Хийсийн багийн төв байгаа. Ойр орчинд тахилгатай газар үгүй, байсан ч мартагдсан бололтой юм. Алтайн Урианхайчууд энэ нутгаас нүүгээд эдүгээ 35 жил өнгөрчээ.

GPS хаяг :
North 47° 57’  East 090°  44’

Нийт газрын хэмжээ :
Side1: 15 Side2: 15 Side3: 10 Side4: 10 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Маяа толгойн ар талд хэдэн барилгын туурь уулын намхан бэлд тод харагдана. Туурин дээр сүүлийн үед Казах айлууд нутаглаж, туурийн ул мөрийг баллаагүй гэхдээ туурийн голын хөвөө талаар айлууд бууж үнс хог асгасан буй. Энэ хоёр хэсэг буйр бууцыг хуучин шинээр нь сайтар ялгах хэрэгтэйг нутгийн иргэд зөвлөж байлаа. Хүрээний туурин дээр хашааны гортиг маягийн чулууны суурь мэдэгдэнэ.Ийм суурь нь элсэнд дарагдсан байдалтай. Гэхдээ ул мөр мэдэгдэх төдий бий. Ийм туурийн зүүн хэсэгт Монгол гэр барьж байгаад орхисон болов уу гэмээр ул мөр бас бий. Гол сууриудаас бусад ойролцоо хэсэгт тодорхой ул мөр мэдэгдэхгүй байгаа.

Сүм хийд байгуулагдсан он :
1860-д он
1880-д он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1932 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1933 он - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Зая бандида Намхайжамц - Ярилцлагын дугаар: 001

Date of Reviving:
Year : - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар

Тэмдэглэл :
1.Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын төвөөс зүүн хойш 18км газарт Хүйсийн хөндий Маяа толгой гэдэг газар бурханы шашины сүм хийдийн туурь бий, Нутгийн Казак ахмадууд Урианхай нарын хууртай туурь гэж нэрлэдэг байна. 2.Прф, Б, Ринченгийн бүртгэлд энэ хүрээ, дуганы талаар дурдсан зүйл байхгүй байна, 7.Түүхэн газрын нийт хэмжээ нь 400х200 метр орчим уулын энгэр газрын хэмжээ нь тэр уулын гол бололтой том дугана нь 15х15 метр, түүний ард байх цуваа хоёр дугана бололтой барилгийн туурь 10х10 метр орчим хэмжээтэй байна. 10.Маяагийн хүрээ хэдийд байгуулагдсан тухай мэдээлэл олдоогүй 11. 1930-1931 оны орчим энд нутаглаж байсан Алтайн Урианхай нарын нилээд хэсэг нь хил даван дүрвэн нүүж Хятад улсын нутагт оджээ. Тэгэхдээ энд байрлаж байсан хүрээ хийдийн бурхан тахилын зарим хэсгийг ачиж, бөс дурдан зэргийг замд дэвсэж орхиод очсон гэж Казахын ахмадууд өгүүлж байна. 1932 оны үед тэдний зарим хэсэг нь эргэж ирсэн боловч нутагтаа тогтож суусангүй, хөрш Алтанцөгц, Ховдын Дуут зэрэг газарт нутаглахаар оджээ. Энэ их нүүдлийн үеэр хүрээ хийд нь тарж бутарсан бололтой. 1960-д оны үед хүрээний тууринаас гуулин бурхан, хонх дамар, ном судар олддог, тэдгээрийг нутгийн Монгол хүмүүст өгч шагналд нь чихэр авдаг байснаа Дэлүүн сумын сургуулийн захирал 56 настай Хуадхаан нарын хүмүүс өгүүлж байна. 1974 он хүртэл Дэлүүн суманд цөөн тооны Алтайн Урианхай нар нутаглаж байгаад бүгд Дуут суманд шилжин очжээ. Тийм болохоор энд Монголчуудын бурхан шашны газар байсан нь тодорхой байна.

Хүснэгтийн дугаар :
БӨДГ 086

судалгааны баг :
Team А

Газрын зураг :