Ламын гэгээний хийд

Сүм хийдийн нэр : Ламын гэгээний хийд

Байрлах аймаг :
Баянхонгор

Сум :
Баянхонгор хот

Товч түүх


Баянхонгор аймаг Баянхонгор сум. Ламын гэгээний Дэдлин хийд Монголын бурхны шашны 3 их гэгээний 1 болох Эрдэнэ бандид хутагт ламны гэгээний хурал номыг сэргээж 1990 онд хуучин Ламын гэгээний хийдийн Цогчин унзад байсан Юндөнбат болон тухай үед Ламын гэгээний хийдэд шавилж байсан лам хувраг настай өвгөчүүдийн үүсгэл санаачилгаар байгуулагджээ.1999 онд ламын гэгээний 360 жилийн ойг тэмдэглэн өнгөрөөсөн ба одоо тус хийд нь 30-аад ламын данстай хурал номын үйл ажилагаа явуулж байна.Шавь нараас нь өмнөд Энэтхэгийн Гомон дацанд 4 шавь Улаанбаатар хотын Дашчоймбол дацанд 4 шавь, шашны их сургуульд 2 шавь тус тус суралцаж байна.Одоо үлдсэн 20-иод лам нь байнгын хурдаг ба өдөр тутмын Цогчин уншлага шинийн 8-нд Манал, 15-нд ламрин, Сандуйнжүд, 22-нд Ганжуур 29-нд Хангалууд тус тус хурж байна.Хийдийн хурал уншлагын дэг жаяг нь хуучин Ламын гэгээний хийдийн дэгээр явдаг ба Ламын гэгээний хийд нь төвдийн Дашлхүмбэ хийдийн дэг жаягтай байжээ.Харин Чойр дацангийн нь хувьд Сэра игчаатай байсан байна.Тус хийдийн лам нар Эрдэнэмандал хайрхан, Номгон хайрхан Баян зүрх уул, Мээм толгой зэрэг уул толгодыг тахидаг ба Түйн гол зэрэг булаг шанднуудыг тусгайлан өөрт нь зориулсан сан судраар тахидаг байжээ.Одоо тус хийдийн өмнөх 1 зорилго бол яг хуучин Ламын гэгээний хийдийн туурин дээр хурал номын газартай болох явдал ажээ.Иймд 2006 оны 6 сард туурин дээр дуган барих шав тавьж энэ жил дуган сүмийн барилгын ажил эхэлж нилээд ахицтай явж байна. /Дэдлин хийдийн ловон лам Батболдтшой хийсэн ярицлагаас 2007.08.05/

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1990

Ринчений зураг дах дугаар :
882

Ринчений жагсаалт дах нэр :
Ламын гэгээний хийд

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : БХЭЦ 083

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
3

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал:

Жилийн хурал:

GPS хаяг :
North 46° 12’  East 100°  43’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил

Хэдэн фото зураг авсан :
11

Зураг авсан огноо: он :
2007-08-05 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
БХБХ 013 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-08-05

Хүснэгтийн дугаар :
БХБХ 013

судалгааны баг :
Team: Б

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map