Төгс баясгалант буян арвижах хийд

Сүм хийдийн нэр : Төгс баясгалант буян арвижах хийд
Гандгиплин /Гандангийплин/хийд

Байрлах аймаг :
Төв

Сум :
Өндөр ширээт сумын төв

Товч түүх


Төв аймаг Өндөрширээт сум. Шинэ Гандангийплин хийд. Тус суманд анх удаа 1990 онд Гандангийплин буюу Төгс баясгалант буян арвижих хийдийг байгуулсан бөгөөд гол шүтээн болох Гомбо,Очирваань,Жигжид сахиусаа залан 1990 оны3-р сарын 8-ны өдөр анхны хурлаа хуржээ.Энэ хуралд Ж.Гүрбазар,Ц.Ламзав,Б.Балдансамбуу,Ж.Далхсүрэн,Б.Цэндсүх,Г.Донтор,Доржбат,С.Ваанчиг нарын лам нар хурж байжээ.Шинэ хийдийг байгуулах үйлсэд Ж.Гүрбазар,Ш.Доной болон лам хувраг сүсэгтэн олон томоохон үүрэг гүйцэтгэжээ.Гандангийплин хийдийн гол шүтээн болох “Очирваань”сахиусыг өндөр настан Дэмидмаа,”Гомбо”сахиусыг лам Ц.Ламзав нар он удуун жил нандигнан хадгалаж байгаад 1990 онд хийддээ залан тахижээ.Уг хийдийн анхны хамба нь Ж.Гүрбазар, дэд хамбаар Д.Балдансамбуу нар ажиллаж байв.1990-1997 онуудад гэрт хурж байгаад 1998 онд одоогийн энэ цогчин дуганыг ашиглалтанд оруулжээ.Одоо 2 ламтай ба зөвхөн билгийн тооллын 29 бүрт Хангал хурдаг.Үндсэндээ хурал номын үйл ,тогтвортой суух ламгүйгээс зогсонги байдалд орсон байна.Хийдийн байршмл нь Өндөрширээт сумын баруун талд сумын наадмын талбайн өмнөд тхлд байрладаг. Холбогдох эх сурвалж: 1.Тус хийдийн үүсгэн байгуулагчийн нэг Ш.Донойтой хийсэн ярилцлагаас. 2007.10.23. 2.Хамтын бүтээл.Өлгий нутаг-Өндөрширээт 80 жил. УБ,2004.

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Сумын төвийн баруун талд /захад/ наадмын талбайгаас урагш 150 орчим метрт НИК бензин түгээх газраас хойш мөн 150 метр зайд уг хийд байна./Уг хийдийн Цогчин дугана байна./

Шинээр байгуулагдсан : New Foundation

Байгуулагдсан огноо: 1990 оны 6 сарын 8-нд

Founders/Refounders :
Гүрбадар агсан лам
Доной багш
Батбилэг лам агсан

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
23

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Зөвхөн онцгой өдрүүдэд хурал хурдаг

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал:

Жилийн хурал: шинийн 29 нд арван хангал хурна.

GPS хаяг :
North 47° 27’  East 105°  03’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
-Цогчин дуганы урт, өргөн нь 16:16 метр хэмжээтэй ханын үндсэн хийц шпал мод, хоёр давхар бөгөөд суурийн доод ёроолоос дээд ганжир хүртэл 7 метр ердийн зуухан халаалттай. -Гадна талдаа суварга хүрд зэрэг байгууламж байхгүй, дунгийн шат дутуу бариад орхисон.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Шагдаржав Доной / Төв аймаг Өндөрширээт сум тус хийдийн манаач, тахилч лам/

Хэдэн фото зураг авсан :
5

Зураг авсан огноо: он :
2007-10-23 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ТӨӨШ 004 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-10-23

Тэмдэглэл :
1990 оны 6 сарын 8-нд сэргээгдсэн. 4д. 1993 онд Бакула Ринбучи багш морилон ном айлдсан.

Хүснэгтийн дугаар :
ТӨӨШ 004

судалгааны баг :
Team: Ж

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map