
Дашгоманлин хийд
Сүм хийдийн нэр : Дашгоманлин хийд
Байрлах аймаг :
Төв
Сум :
Эрдэнэсант сумын төв
Товч түүх
Төв аймаг Эрдэнэсант сум. Шинэ Дашгоманлин хийд Эрдэнэсант сумын төв дээр шинээр байгуулагдсан энэ хийд нь гэлүгбагийн урсгалын хийд бөгөөд анх 1990 оны 8-р сарын 20-нд хурал номын үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Дашгоманлин хийдийг урд өмнө лам хувраг явсан Лувсанцэрэн гэлэн, Дамбийжанцан гэвш, Дамдинбазар нарын лам хуваргууд нутгийн сүсэгтэн олны дэмжлэг туслалцаатайгаар байгуулсан байна. Одоогийн байгаа цогчин дуганыг 1995 онд ашиглалтанд оруулсан ба 2000 онд Энэтхэгээс ганжуур, юм судар зэргийг залж иржээ. 2004 онд цогчин дуганы дэргэд бурхан багшийн бодь суваргыг бүтээж 2007 онд оройн сахиус бүтээн залсан байна.Тус хийд одоогоор 10 шахам ламын данстай бөгөөд сар тутмын дүйчэн өдрүүдэд хурдаг. Үүнд битүүнд найдан чога, шинийн 1-3-нд ламиран чога, 8-нд маналын дончид, 15-нд дарь эхийн мандал шива, 29-нд арван хангал, 7 хоногийн ням гариг бүрт цогчин уншлага тогтмол хурдаг ажээ. Хийд нь 100х50 м хэмжээ бүхий хашаатай, цогчин дуганы үүдэнд сангийн бойпор , дүнчүүр маанийн хоёр хүрд, ганжуурын хүрд нэг бий. Дуганын зүүн өмнө талд дунгийн шаттай. Мөн өвлийн улиралд хурдаг гэр дугантай. Уг Дашгоманлин хийд нь тус сум орон нутагт байсан аливаа хүрээ хийд, хурал номын газрыг сэргээгээгүй шинээр байгуулагдсан хийд ажээ. / Дашгоманлин хийдийн ловон лам Д. Төмөрбүстэй хийсэн ярилцлагаас 2007.10.17/
Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Сумын төвийн гол төв хэсэгт чанх хойд талд Сарлаг толгой хэмээх эртний тахилгат уул байх ба одоо сумын МОБИКОМ-ын антена тавигдсан.
Шинээр байгуулагдсан : New Foundation
Байгуулагдсан огноо: 1990 оны 08 сарын 20 нд
Founders/Refounders :
Дамдинбазар
Лувсанцэрэн гэлэн асан
Дамбийжанцан гэвш асан
Сүм хийдийн төрөл :
хуучин хийдийн лам нар :
4
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Зөвхөн өдөр тутмын болон сарын хурал хурдаг
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:
Сар тутмын хурал: Битүүнд Найдан чого, Шинийн 1-3 нд Ламирам чого, Шинийн 8 нд Маналын дойчид, Шинийн 15 нд Дарь эхийн мандал шаваа, Шинийн 29 нд 10хангал, Ням гариг
Жилийн хурал:
GPS хаяг :
North 47° 19’ East 104° 29’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Эдэлбэр газрын хэмжээ:100:50 метр харьцаатай хашаатай. Цогчин дугана, Дуганы үүдэнд бойпор, дүнчүүр маанын хоёр хүрд, Ганжуурын хүрд нэг тус тус бий. Мөн Дунгийн шат дуганы зүүн өмнөд талд байна. Дуганаас зүүн өмнөд талд өвөл ном хурах зориулалттай хурлыг гэр байх ба хурлын гэрийн зүүн талд хийдийн сахиулын гэр бий. Дуганы хэмжээ 10:10 метр хэмжээтэй болно.
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Доржпалам овогтой Төмөрбүс /Төв аймаг Эрдэнэсант сум тус хийдийн ловон лам /
Хэдэн фото зураг авсан :
13
Зураг авсан огноо: он :
2007-10-17 00:00:00
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-10-17
Тэмдэглэл :
2007 онд Майдарыг дагалдах хэрэгслийн хамт бүтээсэн. Майдар эргэсэн.
Үндсэн арав орчим лам, банди багш нар нийлээд 20-иод хуварга бий. Одоогоор зөвхөн сарын онцгой өдрүүд, ням гарагт хурал хурдаг.
Анх 1995 хуучин газар эзэмших гэрчилгээн дээр 200 метр кв байгаа боловч одоо байгаа дуганы хашааны хэмжээ 100:50 метр бүхий газар байна.
Дугана 10:10 метр бөгөөд ханын үндсэн хийц нь блок, тоосго, дээвэр нь төмөр, мод. Өвөл цагт галлах зуухтай.
Хүснэгтийн дугаар :
ТӨЭС 005
судалгааны баг :
Team: Ж
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.