Хотол баясгалан хийд

Сүм хийдийн нэр : Хотол баясгалан хийд

Байрлах аймаг :
Төв

Сум :
Цээл сум

Товч түүх


Төв аймаг Цээл сум. Шинэ Хотол баясгалант сүм. Сумын төвийн төвийн зүүн хэсэгт Хайрханы 2-р багийн нутаг дэвсгэрт энэ сүм байрладаг.Гэлүгбагийн урсгалын энэ сүмийг анх лам Анхбаяр,лам Пүрвээ,тухайн үеийн сумын дарга асан М.Ганбат нарын хүмүүс үүсгэн санаачилж 2002 оны 07 сарын 08-ны өдөр анхны хурлаа хурж нээжээ.8 х 8 хэмжээтэй 2 давхар тоосгон сүмтэй,сүмийн баруун зүүн талд маанийн хүрд,бодь суварга тус тус бий.Одоо тус сүм нэг ламтай бөгөөд хурал номын үйл үндсэндээ тасарсан зөвхөн хаврын тэргүүн сарын 15-нд 2-3 өдөр хурал хурдаг.Энэ сүм нь хуучны аль нэг хүрээ хийд хурал номын газрыг сэргээгээгүй шинээр байгуулагдсан сүм ажээ.

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Тал хээрийн бүсэд Цээл сумын төвийн төв хэсэгт. Талын хайрханы 2-р багт харьяалагдана. Хойд талд 400 метрт Шахаат,зүүн хойд талд Майхан уул, баруун талд Хөшгит, баруун өмнөд талд нутгийн тахилгат Хөшгит уулын толгой бий.

Шинээр байгуулагдсан : New Foundation

Байгуулагдсан огноо: 2002 оны 07 сарын 08 нд

Founders/Refounders :
Анхбаяр лам
Ж.Пүрвээ лам
М.Ганбат Сумын засаг дарга асан

Сүм хийдийн төрөл :

хуучин хийдийн лам нар :
2

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Зөвхөн онцгой өдрүүдэд хурал хурдаг

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал:

Жилийн хурал: Билгийн тооллын 1-14 нд ерөөл хурна.

GPS хаяг :
North 48° 27’  East 105°  19’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Хийдийн цогчин дугана урт 8 метр өргөн 8 метр байх бөгөөд хоёр давхар тоосгон ханатай, дуганыг тойруулан барьсан /гороо/ хашаа урт нь 30 метр өргөн нь 30 метр тоосго, блокон хийц бүхий, дуганын үүдэнд маанийн нэг хүрдтэй, зүүн талдаа нэг бодь мөрийн суварга байх бөгөөд өмнө талдаа нэг маанийн хүрдтэй байна. Дугана хийд одоо ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй манаач сахиул байхгүй.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил

Хэдэн фото зураг авсан :
8

Зураг авсан огноо: он :
2007-10-30 00:00:00

No Material details available

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-10-30

Хүснэгтийн дугаар :
ТӨЦЭ 006

судалгааны баг :
Team: Ж

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map