Дашпэлжээлин хийд

Сүм хийдийн нэр : Дашпэлжээлин хийд

Байрлах аймаг :
Төв

Сум :
Сэргэлэн сум /Цагаан тэмээт/

Товч түүх


Төв аймаг Сэргэлэн сум. Шинэ Дашпэлжээлин хийд Бамбар эрдэнэ ламын хүрээг сэргээн шинээр байгуулагдаж буй энэ хийд нь тус сумын төвөөс баруун урагш 5-р багийн нутагт Зүүн Цагаан тэмээтийн Нарийны хөтөл хэмээх хөтлийн баруун хойно төвхнөжөө.2006 оны 8 сарын 25-наас үйл ажиллагаа нь эхэлсэн Гэлүгбагийн чиглэлийн энэ хийдийг Улаанбаатар хотын БЗД-ын харьяат өндөр настан Дандаваа гэдэг хувраг сэргээн шинээр байгуулж эхэлсэн байна.Гэхдээ энэ нь хуучин Бамбар эрдэнэ ламын хүрээний тууриас баруун хойш 20 гаруй км-ын зайтай газар юм.Одоогоор хийд 4-5 ламын данстай байнгын хурал үгүй хаврын тэргүүн сарын шинийн 1-ээс 15-н болон зуны эхэн сард бурхан багшийн их дүйцэн өдрүүдээр Улаанбаатар хотоос лам нар ирж хурал хурдаг.Хийд гадуураа 108 суварга босгохоос одоогоор 27 суварга босгосон ба Цогчин дуганаас гадна бага дуган хэмээх нэг байшинтай.Мөн энэ хийдийн эзэмшил газарт Цогчин дуганы зүүн талд 5-р багийн контор байдаг.Цогчин дуганы өмнө талд 3 метр зайд 2 чулуун арслан буй.Уг шинээр байгуулж буй хийд нь Сэргэлэн сумын нутаг дахь Ээж хад руу явдаг төв замын хойд талд байрлах учир эргэл мөргөлөөр яваа сүсэгтэн олонд шашин номын үйлчилгээ үзүүлэх боломж нөөцийн хувьд нилээд бололцоотой юм. /Тус хийдийн үүсгэн байгуулагч тэргүүн Дашдаваа гуайтай хийсэн ярилцлагаас 2007.11.03/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Сумын төвөөс урагшаа 5-р багийн нутагт тал хээрийн бүсэд /сумын төвөөс 45 км-т/ зүүн Цагаан тэмээтийн Нарийны хөтөл хэмээх овоот хотлийн баруун хойно байрлана.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 2006 оны 8 сарын 25

Ринчений зураг дах дугаар :
425

Ринчений жагсаалт дах нэр :
Бамбар Эрдэнэ ламын хүрээ

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ТӨСЭ 064

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Дашдаваа лам
Сэргэлэн сумын засаг дарга асан

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
5

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал:

Жилийн хурал: Жилд хаврын тэргүүн сарын шинийн 1-15 нд, Хавар 5 сарын сүүлээр бурхан багшийн их дүйцсэн өдөрт хотоос лам нар ирж хурал хурдаг.

GPS хаяг :
North 47° 19’  East 107°  01’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Дашпэлжээлин хийд нь гадуураа одоогоор хориндолоон суварга босгосон цаашид 108 суварга босгох төлөвлөгөөтэй. Цогчин дуганаас /12:12 метр/ гадна бага дугана хэмээх нэг байшинтай. Мөн энэ хийдийн эзэмшил газарт Цогчин дуганын зүүн талд 5-р багийн контор эмнэлэгийн зориулалттай тус бүр нэг байшин бий. Мөн энэ хийдэд 2002 оноос хойш манаач хийж буй айл бий. Цогчин дуганы өмнөд талд 3 метр зайд хоёр чулуун арслан байна.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Ганболд овогтой Дашцэрмаа / Төв аймаг Сэргэлэн сум тус хийдийн манаач/

Хэдэн фото зураг авсан :
21

Зураг авсан огноо: он :
2007-11-20 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ТӨСЭ 011 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-11-20

Хүснэгтийн дугаар :
ТӨСЭ 011

судалгааны баг :
Team: Ж

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map