Доржзодовын хийд

Сүм хийдийн нэр : Доржзодовын хийд

Байрлах аймаг :
Төв

Сум :
Заамар сумын төв

Товч түүх


Төв аймаг Заамар сум. Шинэ Доржзодовын хурал Заамар сумын төвийн 4-р багийн 5-р хэсэгт байрлах энэхүү шинэ Доржзодовын хурал нь анх 1990 онд 10 гаруй ламтай нээгджээ.Анхны үүсгэн байгуулагч лам хуврагууд нь Лувсанням гэлэн, зундуй лам, Дандар унзад эрэг хүмүүс байжээ.1991 онд модон Цогчин дуган бүхий хашаа эдэлбэр газартай болсон.1995 онд сумын нутгаар анх удаа Ганжуур эргэсэн.1994 оны 8-р сард Лувсанням гэлэнгийн дурсгалд зориулж 1 бодь суварга, 2006 онд хамба лам агсан Жадамбын дурсгалд зориулж 1 суваргыг тус тус босгожээ.Одоо тус хийд 4 ламтай өдөр тутмын болон сарын дүйцэн өдрүүдэд хурдаг.Өдөр тутмын Цогчин хурал, шинийн 3-нд жамсран, шинийн 8-нд Манал, шүинийн 15-нд Гомбо, шинийн 22-нд Лхам, шинийн 29-нд Чойжоо хурна.Жилийн хурал: хаврын тэргүүн сарын шинийн 1-15-нд, бурхан багшийн их дүйцэн өдрүүдэд Ерөөл Магтаал хурдаг.Тус хурлын эдэлбэр газарт Цогчин дуганаас гадна Дунгийн шат, Дүнчүүр маанийн хүрд 2, мөн 2 чулуун арслан үүдэнд нь бий. /Тус хийдийн гэсгүй лам Сандагтай хийсэн ярилцлагаас 2007.10.27/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Тал хээрийн бүсэд сумын төвийн баруун хойд захад 4-р багийн 5-р хэсгийн гэр хорооллын гудамж дунд байдаг.

Шинээр байгуулагдсан : New Foundation

Байгуулагдсан огноо: 1990

Founders/Refounders :
Зундуй лам агсан
Н.Дандар унзад лам агсан
Гантөмөр
Лувсанням гэлэн агсан

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
6

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Зөвхөн өдөр тутмын болон сарын хурал хурдаг

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал: Шинийн 3 Жамсран, Шинийн 8 манал, Шинийн 15 Гомбо, Шинийн 22 Лхам, Шинийн 29 Чойжоо тус тус хурдаг.

Жилийн хурал: Хаврын тэргүүн сар шинийн 1-15, Бурхан багшийн дүйцсэн өдрүүд

GPS хаяг :
North 47° 48’  East 105°  16’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Цогчин дуганы урт 7 метр,өргөн нь 7 метр бөгөөд эдэлбэр газрын хашааны урт өргөн 30 м² харьцаатай байна. Тусгай бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, эдэлбэр газрын зөвшөөрөлтэй. Дуганы хоёр талд Лувсанням гэлэн, Жадамбаа лам нарын дурсгалд зориулсан хоёр суварга өмнө талдаа хуучин дуганы чулуун суурийг байрлуулж бойпор маягаар ашиглаж байна. Мөн дунгийн шат хоёр хүрд хоёр чулуун арслан дуганын үүдэнд бий.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Бум овогтой Сандаг / Төв аймаг Заамар сум тус хийдийн гэсгүй лам/

Хэдэн фото зураг авсан :
14

Зураг авсан огноо: он :
2007-10-27 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ТӨЗА 005 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-10-27

Тэмдэглэл :
4д. 1995 онд нутгийн сүсэгтэн Бямбаа санаачлан нутаг орондоо Ганжуурыг залан хоёр удаа Ганжуур эргэсэн. 1994 оны 8 сард Лувсанням агсаны дурсгалд зориулан Бодь суварга босгосон. 2007 онд хамба лам агсан Жадамбын суварга боссон.

Хүснэгтийн дугаар :
ТӨЗА 005

судалгааны баг :
Team: Ж

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map